ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Занабазарын ”Ногоон дарь эх” Парист дуудлага худалдаанд орох гэж байна

    Өндөр гэгээнийг 1639 онд анхдугаар богдод өргөмжлөгдсний дараа Түшээт хан Гомбодорж буюу түүний аав нь мал хуй, хүн ард тасдаж өгөн шар бүст өргөө нэртэй хүрээ байгуулж өгснөөс үүдэн нийслэл хотын шав тавигдсан гэж үздэг.

    Занабазар Монголын шашин болоод урлагт ихээхэн хувь нэмэр оруулсан бөгөөд өдгөө түүний бүтээсэн бурхад болон бурхдын хийц хэзээ ч давтагдашгүй урлагдсанд гол үнэ цэнэ нь оршдог. Учир нь Занабазар цутгамал бурхан хийдэг байжээ. Цутгамал бурхан гэдэг нь хийж урлаж буй бурхадаа жижиг жижиг хэсгээр нь хийгээд дараа нь эвлүүлэх биш нэг л хэв хийгээд түүндээ хүрлээр цутгаж бүтээдэг байсан юм. Нэг хэв цутгахдаа бүхий л нарийн хийц, чимхлүүр хээнүүдийг бүгдийг бүтээж чаддаг байсан нь өнөөг хэр нь бишрэгддэг байна. Занабазар цутгамал бурхан урлаж, шашны сургуулиуд байгуулан тэндээ өөрийнхөө сурсан ур ухаануудаасаа шавь нартаа заадаг байсан бөгөөд өдгөө түүний болон зарим шавь нарынх нь урласан бүтээл Богд хааны музей, Занабазарын музейд хадгалагдаж байдаг.

    Тэгвэл өндөр гэгээний өөрийн гараар урласан цутгамал Ногоон дарь эх бурханыг Парист дуудлага худалдаагаар оруулах гэж байгаа юм байна.  Зэсээр цутгаж, шарсан энэхүү бурхан 200-300 мянган еврогоор  үнэлэгдэнэ хэмээн мэргэжилтнүүд тооцоолж байна.

    Өндөр гэгээний эх хүнийг дүрслэн хийсэн эх бурхан гэгддэг Ногоон дарь эх нь ариун бүхний дээд бадамлянхуа цэцгэн дээр сууснаар дүрслэгддэг бөгөөд эх хүний намбалаг төрх, тайван амгалан байдлыг агуулсан байдаг.

    Өндөр гэгээн Занабазарын урласан бурхадын хийц нь өнөөг хэрнэ дэлхий дахиныг гайхуулсаар ирсэн нь дахин давтагдашгүй цор ганц байдагтай нь холбоотой бөгөөд энэхүү Ногоон дарь эхийг 1954 онд Францын Жан Клод Моро гэдэг хүн худалдан авсаныг нь ач нар нь хадгалсаар дуудлага худалдаанд оруулах болжээ.

    Гэвч Монголын урлагийн хосгүй бүтээл Ногоон дарь эх чухам ямар замаар Француудын гарт орсон нь тодорхойгүй байна. Занабазарын  музуйн ажилтнуудтай холбогдоход  энэ талаар ямар нэгэн мэдээлэлгүй байсан  бөгөөд мэдэхгүй гэсэн хариу өгөв.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй