Гүзээ буюу илүүдэл жин эрчүүдэд санаа зовинох асуудлын нэг байдаг. Миннесотагийн их сургуулийн эрдэмтэн судлаачид гүзээтэй эрчүүдэд эрүүл мэндийн олон асуудал тулгардаг. Энэ нь хэвлийн хөндийн болон дотор эрхтнүүдийн өөхлөлтөөс үүдэлтэй гэж анхааруулж байна.
Гүзээтэй байна гэдэг арьсан доор нь өөх хуримтлагдсанаас гадна хэвлийн хөндий, дотор эрхтэнүүд өөхлөлт ихтэй байна гэсэн үг. Ийм өөхлөлт дараахь эрсдэл дагуулдаг аж.

Таны идсэн болон хөдөлгөөн, калориа шатаалт зэрэг өөхлөлтөд нөлөөлөх нь дамжиггүй ч нас бас үүнд нөлөөтэй. Ялангуяа дасгал хөдөлгөөн хийдэггүй бол нас ахих тусам гэдэс нэмэгдэнэ гэсэн үг. Эрэгтэй хүний бэлхүүс дунджаар 102 см-ээс илүү байвал хэвлийн өөхөө шатаах талаа эрчимтэй ажиллах хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөж байна. Мөн үүнд удамшил ч нөлөөлөх бөгөөд таны бие хаанаа илүү өөх агуулахыг гени мэднэ гэж ойлгож ч болно. Тиймээс хэвлий хэсгээрээ өөхлөх удамшилтай бол эртнээс үүнтэй тэмцэх хэрэгтэй аж. Үүний тулд долоо хоногт дор хаяж 75 минут дасгал хийх, өөх тос багатай эрүүл хоол идэх хэрэгтэй. Хэдийгээр гүзээтэй тэмцэх нь хөдөлмөр, тэвчээр их шаардах ч бага боловч дотор өөхлөлтөөсөө хасах нь таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдлүүдийг тэр хэмжээгээр бууруулах юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт