Фэйсбүүк хуудсаар дамжуулж охидтой дотно танилцаж хэсэг хугацааны дараа зургаар нь сүрдүүлж охид, бүсгүйчүүдтэй бэлгийн харьцаанд ордог, заримаас нь мөнгө авдаг байсан этгээдийг ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс саатуулжээ.
Тэрээр орон нутагт амьдардаг бөгөөд нэрээ нууцалж, зураггүй, мэдээллээ нуусан хаяг нээн бусадтай харилцаж байжээ. Тухайн хүний ашиглаж байсан компьютер болон гар утсыг шалгаха нийт 1000 гаруй охины хагас нүцгэн зургийг байсныг олж тогтоон шалгаж байна. Тухайн этгээдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123, 149 дүгээр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна. Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр өсвөр насны ялангуяа насанд хүрээгүй охидууд таньж мэдэхгүй хүмүүст хуурч мэхлэгдэн, хувийн нууцад хамаарах мэдээллээ өгч байгаа аж.
Өмнө нь ийм төрлийн гэмт хэргийг гадныхан үйлдэж буй тухай цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байсан бол одоо манай улсад гарах болжээ. Иймээс энэ төрлийн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг гэдгийг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт