ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Өсвөрийнхний шатрын ДАШТ эхэллээ

    Энэ сарын 20-29-нд ӨАБНУ-ын зүүн өмнөд эргийн Дурбан хотод зохиогдож буй Өсвөрийн шатарчдын 2014 оны ДАШТ-д 90 орны 8-18 насны 1000 шахам хөвгүүд, охид швейцарь оноолтын 11 тавилд өрсөлдөж эхэллээ.

    Тэмцээнд есөн монгол тамирчин (хоёр нь Канадын нэрийн өмнөөс) оролцож байгаагаас хөвгүүдийн “B-8“ насанд Е.Төгстөмөр, “B-10”-д Г.Амартүвшин, “B-12”-д  Э.Баасансүрэн, охидын  “G-8”-д Б.Амин-Эрдэнэ, Д.Мөнхзул, “G-16”-д Н.Уранчимэг нар гараагаа ялалтаар эхлэв.

    Тэмцээний үеэр зохиогдож буй Олон улсын нээлттэй тэмцээнд 14 их мастер цолтон бүхий 95 шатарчин оролцож байгаагийн дотор чансааны 20-д жагссан манай ИМ Б.Хатанбаатар эхний тавилдаа хожжээ. 

                                     В.Ананд түрүүлжээ

     

    Испаний Бильбаод долоо дахь удаагаа явагдаж өндөрлөсөн “Том дуулга” тэмцээнд дөрвөн супер мастер давхар тойрогт, ялалтад гурав, тэнцээнд нэг оноо авах журмаар тоглосноос сүүлчийн тавилын өмнө түрүүлэх болзлоо хангасан В.Ананд Л.Аронянд ялагдсан ч 11 оноогоор тэргүүлэв.

     Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй