ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ”Дундговь Харцага”-ууд супер лигт эргэж ирсэн нь

    "Сентоза Арслангууд" өрсөлдөгчөө 101:90 харьцаагаар сөхрүүллээ

    Наранбаатар дасгалжуулагчтай "Их Өргөө Аравтууд" баг "Үндэсний Супер Лиг"-ийн шинэ улирлын эхний тоглолтоо хийв. Д.Мөнхтүвшин тэргүүтэй тэдний бүрэлдэхүүн энэ жил мөн л  шинэчлэгдэж, өнгөрсөн жил "Гарьдуудад" тоглож байсан С.Батбямба, "Ригс" багт тоглож байсан ОУХМ Ш.Сэдбазар, Б.Мөнхбат нарыг эгнээндээ нэгтгэж чаджээ.

    Тэд ч лигийг эрчтэй эхлүүлж, “Сентоза Арслангууд” багийн эсрэг тоглолтоо сайн  хийсэн. "Их Өргөө Аравтууд"-аас тоглолтын туршид талбайд байсан С.Батбямба 23 оноо, 13 самбар, 8 оновчтой дамжуулалт хийсэн бол Д.Мөнхтүвшин 20 оноо авч багаа тэргүүллээ. Ш.Сэдбазар 21 оноо, 12 самбар, 3 бөмбөг таслалт, Б.Мөнхбат 15 оноо авсан нь багийнхаа тоглолтыг урагшлуулахад их нөлөөлсөн.

    Харин "Сентоза Арслангууд" тоглолтын хамгаалалт сайн болж, багаараа 17 бөмбөг таслалт хийв. “Арслангууд”-аас Б.Батзолбоо 27 оноо, 3 бөмбөг таслалт хийсэн бол Chris Lawson 23 оноо, 14 самбар, 11 оновчтой дамжуулалт хийн, энэ улиралд трибль дабль хийсэн гурав дахь тоглогч боллоо. Torin Walker 20 оноо, 16 самбар, Б.Тамжид 13 оноо, 8 самбар, 5 бөмбөг таслалт, Баатарсүрэн 6 оноо, 8 самбар, 4 бөмбөг таслалт хийж, багаа хожиход тус болов. Ж.Отгондарь дасгалжуулагчтай "Сентоза Арслангууд" баг өрсөлдөгчөө 101:90 харьцаагаар буулган улирлын анхны хожлоо ийн авсан юм.  

            "Дундговь Харцага"-ууд үндэсний супер лигт эргэж ирсэн нь

    Монголын сагсан бөмбөгийн түүхэнд өөрийн арвин түүх, амжилтаар тод мөр үлдээсэн баг бол “Харцага”. Энэ багийн ноён нуруу болж байсан ОУХМ Б.Одбаяр Австрали улсыг зорьсноор тэдэнд түүний орыг хэн залгах вэ гэх асуудал үүссэн. Гэтэл зарим тоглогчийнх нь гэрээ дууссан нь хүндхэн байдал оруулсан. Тэр бүү хэл  супер лигт тоглох эсэх нь эргэлзээтэй байв. Гэсэн ч "Дундговь Азарганууд" багийн эзэн М.Мөнхболор болон "Альянс Тэх Харцага" багийн эзэн Баясгалан нар хамтран ажиллах тохиролцоонд хүрснээр М.Мөнхболор, Баясгалан эзэнтэй "Дундговь Альянс Тэх Харцага" баг үндэсний супер лигт эргэн ирснээ тоглолтоороо зарласан юм.Тэдэнд NBA-н экс тоглогч Андре Браун, холбогч Жонсон, "Харцага"-ын Болортулга, Дорждамба, Золзаяа, Хүрэлбаатар,"Харцага" багт хүчин зүтгэж, лигийн аварга цол хүртсэн туршлагатай тамирчин ОУХМ Цогтбаатар нар дээр нэмэгдэн ОУХМ Г.Баттөр тоглолтод оролцлоо. Тоглолтыг нь дэмжихээр "Харцага" багийн үнэнч хөгжөөн дэмжигчид хүрэлцэн ирсэн байлаа.

    Тэдний эсрэг Ц.Цэвэрбал дасгалжуулагчаар удирдуулсан "Хан Талтс Ирвэсүүд" баг өрсөлдсөн. Тоглолт ширүүхэн болсон. Тоглолтын эхнээс л Ц.Цэвэлдорж тэргүүтэй "Хан Талтс Ирвэсүүд" оноогоор давамгайлсан. Ц.Цэвэлдорж 28 оноо, Teeng Akol 15 оноо, 8 самбар, Дорж-Арилд 14 оноо, 9 самбар, Чадраабал 14 оноо, 10 самбар авсан. Мөн Terrence Joyner 11 оноо, 10 самбар, 13 оновчтой дамжуулалт өгснөөр, тэр өдрийн "трибль дабль" хийсэн хоёр дахь тоглогч болов. Харин "Дундговь Харцагууд"-аас Карделл Жонсон 25 оноо, 8 самбар, 8 бөмбөг таслалт, Андре Браун 17 оноо, 10 самбар, Г.Баттөр 17 оноо, 10 оновчтой дамжуулалт, Э.Дөлгөөн 12 оноо, 5 бөмбөг таслалт, Б.Дорждамба 10 оноо, 10 самбар, Болортулга 11 оноо авсан. Тоглолтын төгсгөлийг "Дундговь Харцага"-ууд баг тоглолтоо сайн хийснээр өрсөлдөөнтэй тоглолтод 97:90 харьцаатай хожиж, улирлын гурав дахь хожлоо авлаа.

                                                                                                             Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй