ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Шинэ жилийн баярыг хамгийн анх сэдсэн улс

    Анх шинэ жилийн баярыг гуравдугаар сарын нэгэнд тэмдэглэдэг байжээ. Эртний Ромын цаг тооны бичигт жилийг арван сард л хуваан, гуравдугаар сарын 1-нийг шинэ жилийн эхний өдөр гэж тооцдог байснаас тэр гэнэ.  Харин МЭӨ 713 оноос хуанлинд нэг, хоёрдугаар сар нэмэгдэж, үүнээс 600 жилийн дараа шинэ оныг өнөөгийн тооллогоор тоолж нэгдүгээр сарын 1-ээс болгосон юм байна. Дэлхийн бүхий л улс үндэстнээс хамгийн анх Австралид шинэ жилийг баяр болгон тэмдэглэжээ. Тэд өнгөрсөн оны төгсгөл, шинэ оны эхний өдрийг баяр хэмээн тэмдэглэж, он солигдох торгон агшинд улс даяараа секунд тоолон, шинэ он гармагц ёслолын буудлага хийж байжээ. Чухам үүнээс бусад орон санаа авч, шил шилээ даран тэмдэглэж эхэлсэн юм байна. Харин шинэ жилийн баяр Азид хамгийн сүүлд дэлгэрсэн юм байна. Гэхдээ барууны орнуудын хувьд Зул сарын баярыг хамгийн өргөн дэлгэр тэмдэглэдэг бол  манай улсад католик шашин тийм ч өргөн дэлгэрээгүй учраас 12 дугаар сарын 31-нд шинэ жилээ угтахаар өргөн дэлгэр баярлан тэмдэглэдэг билээ. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй