ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Баянгол Фалконс” баг улирлын хоёр дахь хожлоо авав

    Үндэсний Супер Лигийн эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн гурав дахь тоглолт боллоо. Ц.Цэвэрбал дасгалжуулагчтай ХҮДС "Ирвэсүүд" баг лигийн эхний тоглолтоо хийв. Өнгөрсөн жил "Ирвэс"-үүдийн "Спрайт Супер Лиг"-т тоглож байсан бүрэлдэхүүн нь шинэчлэгдэж, залуу тоглогчдоор баг бүрдүүлсэн байлаа.

    Харин тэдний эсрэг өрсөлдөгч нь лигт эхний хожлоо аваад байсан "Баянгол Фалконс" баг байлаа. Ц.Цэвэрбал дасгалжуулагчтай "Ирвэс"-ийн залуу бүрэлдэхүүн тоглолтыг оноогоор тэргүүлж эхэлсэн.

    Туршлагатай, шилдэг төвийн тоглогч Б.Болор-Эрдэнэ дээр тулгуурласан тоглолт явагдахад тэрбээр 25 оноо, 15 самбар авч багаа тэргүүлсэн юм. Мөн Г.Оюун-Эрдэнэ 9 оноо, Б.Нандинцэцэг 6 оноо, 10 самбар, Ш.Өнөрмаа 5 оноо, 11 самбар авсан. Тоглолтоо тун дажгүй эхлүүлсэн тэд тоглолтын төгсгөлд алдаа гаргав.

    Тэдний дамжуулалтыг ОУХМ Д.Ганзул хоёр ч удаа таслан, хурдан довтолгоонд шилжсэнээр тоглолт өөрөөр эргэсэн. "Фалконс" багаас Д.Ганзул 15 оноо, Ж.Мөнхсувд 15 оноо, 11 самбар, Б.Солонго 8 оноо, 9 самбар, Цолмон 8 оноо авч багаа тэргүүллээ.

    Тоглолтын төгсгөлийг туршлагтай "Фалконс" баг сайн хийж, 54:53 харьцаатай хожин улирлын хоёр дахь хожлоо авав.

                                                                                                                 Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй