ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Эрчим хүчний сайд Д.Зоригт ажлаа хүлээж авлаа

    УИХ-ын чуулганаас Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдаар томилогдсон Д.Зоригтод Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Эрчим хүчний яамны тамгыг гардуулж баяр хүргэлээ.

    “Шинэчлэлийн засгийн газрын үед хамгийн сайн ажилласан яам бол яах аргагүй ЭХЯ юм. Энэ салбарыг амжилттай сайн удирдсан УИХ-ын гишүүн М.Сономпилийн эхлүүлсэн ажлыг цаашид үргэлжүүлж чадах шилдэг улстөрч, менежер Д.Зоригтыг УИХ-аас Эрчим хүчний сайдаар томилсон юм” гэж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт хэлэв.

    Ажлаа хүлээж авсан Д.Зоригт сайд “Салбарын өмнө тавигдаж байгаа, бодлого үйл ажиллагааг үргэлжүүлж, хариуцлага, сахилга батыг бэхжүүлж, менежментийг сайжруулахын төлөө ЭХЯ-ны хамт олонтой гар нийлэн хамтран ажиллах болно” гэж хэллээ.

                                                                                                                                Б.Гарьд

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй