Өнгөрөгч 6 дугаар сард Бриазилд болсн хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Италийн тамирчин Жиоржио Челини-г Уругвай-н хөл бөмбөгчин Луиз Сурарез мөрөнд нь хазсанаас болж улаан хуудсаар торгуулсан билээ. Ийнхүү Суарезийн хазалт багтаа ялагдлыг авчирсан юм. Жиоржио Челини шүүгчдэд өөрийнхөө хазуулсан мөрөө үзүүлэх үед гэрэл зургийг английн зурагчин Tony Gentile маш холоос авч чаджээ.
Өнгөрөгч хоёр дугаар сард Венесуэлийн Засгийн газар болон Николас Мадурог эсэргүүцсэн ард иргэдийн жагсаал маш их хор хөнөөл дагуулсан билээ. Тус зураг нь Венесуэль залуучууд үндэсний харуулын цэргүүд рүү асар том чавхаар харваж байх үеийн зураг бөгөөд багадаа хүний атгасан гар шиг том чулуугаар харваж хамгаалалтын цагдаа нарыг шахалтанд оруулж байсан юм. Гэрэл зургийг: Carlos Garcia Rawlins.
Николас Саркози эхнэрийн хамт олны хөлөөс дайжин чимээгүй газар түр саатаж байх үеийн нь зургийг Ройтерс агентлагийн зурагчин Benoit Tessier чадварлаг авч чадсан байна. Энэ зураг нь өнгөрөгч 3 дугаар сарын сүүлээр болсон Францын орон нутгийн сонгуулийн үеэр авсан зураг бөгөөд сонгууль болж байсан сургуулийн хашаанд хамгаалагчдаараа хүрээлээлүүлэн тухтай суух хосын зургийг маш болгоомжтой хэнд ч баригдахгүйгээр авч чадсан аж.

Энэ гамшиг шиг эсвэл хувхай хоосон байгалийн зургийг харахад сэтгэл өвдөхгүй байх аргагүй. Хур бороогүйгээс Өмнөд Америкийн хамгийн том хотыг усаар хангадаг Кантарейра усан сан хатан ширгэж эхэллээ.Яг энэ үед усны төвшин нь сүүлийн 10 жилийн дотор хамгийн доод хэмжээнд хүрсэн байна. Дэлхийн хөлбөмбөгийн аваргын тэмцээн, саяхны сонгууль энэ ирж буй аюулаас хүн амын анхаарлыг холдуулсан юм. Үнэн хэрэгтээ эрх баригчид усны нөөц нь татрах гээд байхад өмнөхийн адил асуудлыг анхаарахгүй байжээ. Зурагчны нисдэг тэрэгнээс буулгасан дүрс шаналан тарчилж буй эмэгтэйн хөрөг шиг санагдсан аж. Энэ нь Эдуард Мункийн “Чарлаан” зургийг санагдуулжээ. Түүний хувьд тусламж хайн шаналж байгаа эх болсон байгаль дэлхий минь юм шиг санагдсан гэдгээ бичжээ. Гэрэл зургийг: Tony Gentile.
Өнгөрөгч 6 дугаар сард Энэтхэгийн хамгийн ариун сүмүүдийн нэг Голден Темплд хойд Энэтхэгийн ариун шүтээх Сих-ийг тахин шүтэх, түүхий төлөө мөргөл үйлдэх шашны цуглаан зохион байгуулагджээ. Бурхны ариун үйл үйлдэх үеэр сүсэгтнүүд хоорондоо мөргөлдөж эхэлсэн бөгөөд нэг нэгрүүгээ сэлэм далайн сүмийн үүдээр шамбааралдан гарч гүйлдэх агшныг Ройтерс агентлагийн энэтхэг дэх зурагчин Munish Sharma авчээ.
Маш олон хэвлэл мэдээллий хэрэгслийн нүүр зураг болсон зургийг зурагчин Tyrone Siu авч чаджээ. Өнгөрөгч 1 дүгээр сард шувууны томууны H7N9 вирус илэрсний дараа Хонконгийн Засгийн газраас 20 000 тахиа устгалд оруулах тушаалыг өгсөн билээ. Тус тушаалыг биелүүлэхээр томилогдсон ажилчид уур бухимдал, гуниг тээн хамгаалалтын хувцсаа өмсөөд гэрлэн дохион дээр ногоон гэрэл асахыг хүлээн зогсох торгон мөч.
1995 онд найман мянган хоморголон хөнөөгдсөн хүмүүст зориулсан Сребренице хот дахь дурсгалын цогцолборыг үзэж байсан алдар жүжигчин Анжелина Жоли. Үүний дараа жүжигчин Босний дайны үеэр хүчиндүүлж байсан эмэгтэйчүүдтэй уулзах ёстой байсан юм. Олон гэрэл зурагчид тэр арга хэмжээнд очихоор яарсан ч энэ зургийг авч чадсан зурагчин үлдэж түүнд, Анжелина Жолийн нулимас унагаж байгаа зургийг авах аз тохиожээ. Сребренице зөвхөн дайнтай холбоотойгоор дурсагддаг нь гунигтай газар юм.
Өнгөрсөн 10 дугаар сарын дундуур Сирид Курдууд болон Лалын улсынхны дайны талбар болсон Сурук хотод болсон агаарын бөмбөгдөлтийн үеийн зургийг 2 км-ийн цаанаас авахад ингэж гарчээ. Амьд хүн битгий хэл амьтан араатан нь дайжсан Сурук хотын өр эмтрэм төрх. Гэрэл зургийг: Kai Pfaffenbach.
Хятадын Хэ Шань мужинд мянга мянган хүн уушигны бөглөрөл, хорт хавдрын улмаас амь насаа алддаг, Учир нь тус бүсэд хүхрээр баян бөгөөд хүхэр олборлодог уурхайнуудын хор хөнөөл нь ард иргэдэд нөлөөлөн нуруундаа хүнхэр нүхтэй болж, уушиг нь гэмтэн нас бардаг байна. Энэ бол тус мужийн 74 настай эмгэний нуруу, тэрээр хэзээ үхэхээ мэдэхгүй ч энэ үйлдвэрлэл, уурхайжилтын хор хөнөөл надад нөлөөлж байгааг мэддэг гэж хэлж байжээ. Гэрэл зургийг: Jason Lee.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт