ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дэлхий-Өнөөдөр

    Нью-Йоркийн технологийн хүрээлэнгийн ажилчид өнөөдөр ажил хаялт зарлан, буудуулан амиа алдсан хүүгийн төлөө эсэргүүцлийн хөдөлгөөн зохион байгуулж байна. Эсэргүүцэгчид хүүг хөнөөсөн цагдааг яллахыг шаардаж байгаа ч эрх баригчид одоог хүртэл ямар нэг хариу мэдэгдээгүй байна. 

    Өнгөрөгч амралтын өдрүүдээр Филиппин улсад болсон хар салхины улмаас гарсан хохирлын хэмжээг тодорхойлоогүй байна. Хуй салхины улмаас мод хүртэл үндсээрээ булгарчээ.

    Араб, Энэтхэгчүүдийн 40 хоногийн турш тэмдэглэсэн Ашура шашны баяр өндөрлөж, төгсгөлийн цуваа нь явж дуусчээ. 

    АНУ-ын томоохон хотуудын нэг Лос Анжелост дөрвөн том байгууламжийг дамнасан гал гарч их хэмжээний хохирол учруулсан байна. Хотын төвд гарсан галын улмаас хурдны замын хөдөлгөөн бүтэн шөнийн турш саатахад хүрчээ.

    Олон улсын гэмт хэргийн гүүр Палестин улсын статусыг хүлээн зөвшөөрч бусдад эзлэгдсэн газар нутагт дайны гэмт хэргийн шалгалт оруулах хүсэлт гаргах эрхтэй болгосон байна. 

    Израилийн парламент сайн дураараа татан буугдах тухай хууль батлав. Тус хуулийг баталснаар Израилийн 33-р Засгийн газар албан ёсоор үйл ажиллагаагаа дуусгаж байгаа юм. \

    Япон улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Украины зүүн бүс нутгийн Донецк, Луганскийн 26 хувь хүн, 14 аж ахуйн нэгжийн эсрэг хориг арга хэмжээ ногдуулжээ. Түүнчлэн Япон улсад тэдний үл хөдлөх хөрөнгө, банкнаас мөнгө илэрсэн тохиолдолд хөрөнгийг нь царцаана гэжээ. 

    Москвагийн биржийн даваа гаригийн арилжааны төгсгөлд Оросын хөрөнгийн үндсэн индекс мэдэгдэхүйцээр унажээ. Нефтийн үнэ Оросын хувьцааны зах зээлийг унагалаа хэмээн олон улс дүгнэж байна. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй