ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Сэрчмаа, Заяа хоёрын маргааныг Оюуны өмчийнхэн шийднэ

    Нэгэн зүгт хамтлагийн гэх тодотголтой дуучин С.Заяа Ч.Цэлмүүнтэй хамтран "Шинэ жил ирлээ" гэх дууг дүрсжүүлэн гаргасан нь нэлээдгүй хэл  ам татлаад  байгаа. С.Сэрчмаа тэр хоёрыг бусдын уран  бүтээл зөвшөөрөлгүй авсан гэж буруутгаж Оюуны өмчийн газарт ханджээ. Тэрээр хэн ч идэж буй талхаа булаалгахгүйг л  бодно шүү дээ,  зөвшөөрөл авсан бол би харин ч дуртайяа дуугаа өгч бүр  зөвлөгөө өгөх  байсан гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлжээ.

    Харин "Нэгэн зүгт"-ийн С.Заяа уг дууны хөгжмийн зохиолчоос нь зөвшөөрөл авсан тул айгаад байх зүйлгүй, С.Сэрчмаад зориулж энэ дууг анх бүтээгээгүй хэмээн хариу сөргөв. Дуучин Ч.Цэлмүүний хувьд санал тавьсны дагуу л дуулсан гэдгээ тодотгоод цахим хуудсаараа дамжуулж уучлал гуйгаад амжсан. Ямартай ч уран бүтээлчдийн жинхэнэ орлого олдог үеэр баярын уур амьсгалтай дуу ийнхүү уран бүтээлчдийн дунд хэрүүлийн алим болоод авав. С.Сэрчмаа нэгэнт Оюуны өмчийн газарт хандсан тул тус байгууллагаас ямар хариу гаргахыг л  хүлээх үлдэж байна.

    Шинэ жил ирлээ дууны хувьд анх Монголын хүүхдийн ордны хүүхдүүд дуулж олны хүртээл болгосон юм байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй