ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Утгын чимэг”-т “уралдах” 10 өгүүллэг

    МЗЭ-ээс уламжлал болгон зохион байгуулдаг “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадам нь Монголын утга зохиолын нэгэн өвөрмөц төрөл болох богино өгүүллэгийн урын санг баяжуулах, шинэлэг өвөрмөц хэлбэрээр туурвисан, шинэ үеийн уншигчдын оюуны таашаалд нийцэхүйц шилмэл бүтээлийг олны хүртээл болгох зорилготой байдаг.

    Уг наадамд сэдвийн хувьд чөлөөтэй, Монголын утга зохиолд шинэ туурвил зүйг бий болгоход чиглэсэн богино хэмжээний хүүрнэл зохиол, өгүүллэгүүд өрсөлддөг.

    2014 оны “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадмыг Монголын хүүрнэл зохиолын нэрт төлөөлөгч, Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч С.Эрдэнийн мэндэлсний 85 жилийн ойд зориулан, түүний нэрэмжит болгон зохион байгуулж буй. Наадмын урьдчилсан шатанд дараах зохиолчдын өгүүллэг шалгарчээ.

    1. Н.Бадамжав-“Гудамжаар...”
    2. Т.Баянсан-“Таалагдах өвчин”
    3. Т.Бум-Эрдэнэ-“Сонин зүүд”
    4. Ц.Доржготов-“Гичий чонын гиншээ”
    5. Б.Золбаяр-“Цоожны ганц шүдлэн”
    6. Я.Мөнхжаргал-“Нүд”
    7. Б.Пүрэвдаш-“Зээрээ, Зүрхээ хоёр”
    8. Ц.Түмэнбаяр-“Нангиадын хатан”
    9. Ө.Үлэмжтөгс-“Цоожтой гүүр”
    10. М.Энхболд-“Хандгайн уруул”

    “Утгын чимэг-2014” наадам энэ сарын 12-нд УДЭТ-т 18.00 цагт болно. Өгүүллэгийн наадам сонирхож үзэх үзэгчдийн тасалбарт шалгарсан бүтээлүүдийн товхимол дагалдах аж.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй