Монгол Улсын 2014 оны спортын шилдгүүдийг тодруулах мөч дөхсөөр. МҮОХ-ноос зохион байгуулдаг “Бөртэ чоно” ёслолын үеэр зарлан танилцуулах “Оны шилдэг тамирчин”-ыг уламжлал ёсоор Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүд тодруулах юм. Тус холбооны удирдлагаас томилсон ажлын хэсгийнхэн нэр дэвшигчдийн жагсаалтыг бэлэн болгожээ.
Спортын сэтгүүлчид “Оны шилдэг тамирчин”, “Оны шилдэг спорт тоглоомын баг”, “Оны шилдэг дасгалжуулагч”-дыг тодруулах бөгөөд энэ жил олон улсын жишгээр эмэгтэй, эрэгтэй тус бүр гурван тамирчныг анх удаа нэрлэхээр болжээ. Спортын сэтгүүлчдийн саналыг энэ сарын 9-22 хүртэл хүлээн авна. МҮОХ-ноос энэ сарын 25-нд зохион байгуулах “Бөртэ чоно” ёслолын үеэр шилдэг тамирчдыг тодруулах юм.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт