
Гацуур мод хамгийн анх 16 дугаар зууны эхээр Англид үүссэн гэдэг бөгөөд нэгэн ядуу төмрийн дархан хүүхдүүддээ зул сарын баяраар өгөх бэлэг олдоогүй учраас ойгоос хамгийн өнгөлөг гацуурыг гэртээ авчраад хажууд нь цасан өвгөн хийж тавьжээ. Дараа нь гацуур модныхоо мөчирнөөс эхнэрийнхээ хийсэн амтат жигнэмэгийг уутанд хийгээд өлгөсөн байна. Ингээд үүнийг хажуу, хөрш айлууд нь ихэд таашаасан учраас гэрийнхээ үүдэнд гацуур засах болсон гэдэг.

Барууны орнуудад гацуур модондоо сахиусан тэнгэрийн дvртэй тоглоом хамгийн тvгээмэл өлгөдөг. Энэ нь сахиусан тэнгэр шинэ жилээр тэднийг ивээж, хvссэн бvхнийг нь бvтээнэ гэж итгэдгээс vvдэлтэй аж. Харин орчин vеийн тvvх нь XVI зуунаас эхэлдэг. Тэр vед буюу 1839 онд Германы Страсбургийн католик сvмvvд зул сарын баяраар гацуур модыг тавьдаг болжээ. Энэ нь аажмаар өргөжиж, хvмvvс гэрийнхээ vvдэнд засдаг болсон гэнэ.
1657 оноос алим, самар, цэцгийн дэлбээ зэргээр гоёж эхэлсэн аж. Ингээд XVII зуунаас гацуур модоо гэртээ оруулж, хамгийн сайхан бvхнээр чимэх болсон юм байна. Шинэ жилийн баяраар ийнхvv мєнх ногоон гацуур модыг гэртээ засч, сахиусан тэнгэр, гялтганасан одод єлгєснєєр шинэ эхлэлийг нь ивээн, аз жаргал бэлэглэдэг ажээ.

Сүлд модны чимэглэл нь эхлээд христчүүдын бэлгэдэл байсан байна. Лаа гэхэд л сэтгэлийн гэгээ, бөмбөлөг нь сайн сайхны модны үр жимс, хүнсний ногоо жимс нь өсч үржихийн, амьтан хүмүүс нь бурханд сайн сайхныг хүсэх, од бол модны оройг чимж Христийн байгаа газар болох одон гаригийг төлөөлдөг байж. Гэхдээ энэ бүхэн жинхэнээрээ лаагаа асаагаад хүнснийхээ зүйлсээр л чимдэг гэсэн үг. Энэ байдлаараа хүнсний зүйлсээр гацуур модоо чимэглэсээр XVIII зуунаас өнөөгийн бидний хэрэглэдэг чимэглэлийг хийж эхэлсэн байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт