ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Х.Энхдэлгэрийн боксын тэмцээнд тоглох эрхийг хасчээ

    Монголын боксын холбооны удирдах зөвлөл энэ сарын 2-нд хуралдаж нэлээн хэдэн асуудал хэлэлцжээ. Уг хурлын шийдвэрээр эрэгтэйчүүдийн шигшээ багаас ОУХМ Х.Энхдэлгэрийн сонирхогчдын боксын тэмцээн тоглох эрхийг хасчээ. Тэрбээр өөрийн насаа гурван насаар хасч, дүүгийнхээ нэрээр тэмцээнд оролцож байжээ. Х.Энхдэлгэр гэдэг түүний төрсөн дүү, харин өөрийнх нь жинхэнэ нэр Х.Энх-Амар аж.

    Түүний дасгалжуулагчаар ажиллаж байсан "Алдар" спорт хорооны багш дасгалжуулагч А.Гантулгыг тэмцээнд оролцох эрхийг хоёр жилээр хассан байна. Х.Энх-Амар Казань хотод болсон Оюутны Универсад наадамд түрүүлэн, боксын спорт сонирхогчдыг баярлуулж байсан удаатай. Гэвч насаа нууж тэмцээнд ордог байсан нь Инчёны Азийн наадамд оролцохоор явахдаа Солонгосын хил гаалийнханд баригдсанаар дуусгавар болжээ. Удирдах зөвлөлийн хуралдаанаар түүнийг сонирхогчдын рингэнд хүч сорих боломжгүй гэж шийдсэн тул мэргэжлийн бокст тоглох санал тавьж, тусалж дэмжихээ илэрхийлжээ.

                                                                                                                   Г.Золзаяа

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй