ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Монголын шилдэг 100 гэрэл зургийн үзэсгэлэн Бээжинд нээгдлээ

    Монголын нүд алдам онгон дагшин хээр тал, говь цөлийн унаган төрх, үзэсгэлэнт байгаль, зэрлэг араатан амьтан, усан хөх тэнгэрийг харуулсан 100 гэрэл зургийн үзэсгэлэн Бээжин хотын Капитал номын сангийн үзэсгэлэнгийн танхимд 2014 оны 12 дугаар сарын 6-ны өдөр нээлтээ хийлээ.

    БНХАУ-д 2014 оны 12 дугаар сарын 14-н хүртэл долоо хоног үргэлжлэх Монгол Улсын соёлын өдрүүдийн хүрээнд тус үзэсгэлэнг хоёр улсын Соёлын яамдын дэмжлэгтэйгээр гаргаж байгаа юм байна.

    Тус үзэсгэлэнгийн нээлтэд оролцсон ССАЖЯ-ны дэд сайд М.Түмэнжаргал “Хятадын үзэгчид энэ үзэсгэлэнгээс хөрш Монгол орны үзэсгэлэнт байгаль, онгон хээр тал, зэрлэг ан амьтан, түүх соёлын талаар илүү их ойлголттой болно” хэмээн ярив. Харин ССАЖЯ-ны  Соёл, урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга З.Баянзул “1.5 сая гаруй хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй, 3 сая хүн амтай, агаарын хэм нь өвөл хасах 50 хүртэл хүйтэрч, зундаа 40 хэм халдаг, эрс тэс уур амьсагалтай Монгол орны жилийн дөрвөн улирлын онцлог, өнгө төрх, амьдралыг энэ үзэсгэлэнгээс хараарай. Зарим зургийг гэрэл зурагчид маань хүн бараг амьдардаггүй, зэлүүд нутагт бүтэн жилийг өнгөрөөж, маш их хөдөлмөр зарцуулж авсан” гэж үзэсгэлэнгийн нээлтийн үеэр онцлон хэлсэн юм.

    Хоёр орны хувьд Хятад, Монголын найрсаг харилцааны гэрээ байгуулсны 20 жил, дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой энэ 2014 онд тохиож байгаа билээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй