ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    2014 оны дэлхийн шилдэг гэрэл зураг /Цуврал-4/

    Газын зурваст зогсолтгүй үргэлжилсэн Израиль, Палестины мөргөлдөөнөөс болж 4000 гаруй гэмгүй иргэд амь үрэгдсэний тал нь хүүхдүүд байсан нь хамгийн их эмзэглүүлдэг. Энэ зургийг Палестины зурагчин Ibraheem Abu Mustafa авсан бөгөөд яг энэ мөчид өөрийнхөө хүүг хараад баярлаж байгаа юм шиг уйлсан гэдэг. 8 дугаар сарын дундуур Израилийн талаар Палестинд F16 онгоцоор хоёр дарааллан агаарын цохилт өгсний дараа энэ хэрэг болсон бөгөөд 10 настай Махмуд хүүг байшингийн нурангин доороос гаргахад тэр амьд байсан гэдэг. Хэдийгээр түүний гэрийнхэн ихэнхи нь дэлбэрэлтэд өртөн амь үрэгдсэн ч хүүг амьд байгааг харсан хүн болгон нулимс урсгаж байжээ. 

    Турк Сирийн хил дээрх Сурук хотын оршин суугчид дүрвэсний дараахан авсан гэрэл зураг. Хотын иргэд тэр чигээрээ дүрвэн зугатжээ. Зурагчны дуранд гагцхүү энэ хүүхдийн хоосон ор торсон бөгөөд энэ орны эзэн хаана өлсөн, уйлж байгаа болдоо гэх уйтай бодол төрж байсан талаараа зурагчин хэлж байжээ. Гэрэл зургийг: Murad Sezer. 

    Украинд одоо хэр нь үргэлжилсээр байгаа мөргөлдөөн дэлхий дахины анхаарлын төвд байсан хэвээр байна. Өнгөрөгч 4 дүгээр сард Украин дахь Оросыг дэмжигчид Донецкийн Засгийн ордонд халдан дайрч эзлэн авсныхаа дараа өөрсдийгөө Донецкийн бүгд найрамдах улс хэмээн тунхагласан билээ. Энэ үеэр нэгэн цэргийн өөрийгөө өндөрт өргөмжилсөн мэт төрх гарган суух зургийг Marko Djurica авчээ. 

    Лондонгийн Ричмондын цэцэрлэгт хүрээлэнд намрын цагт олон буга хуран цугларч урамддаг нэгэн гайхалтай үзэгдэл болдог аж. Энэ үеэр амьтадын гайхалтай зураг авахаар шийдсэн Английн зурагчин Toby Melville-ийн есөн цаг хүлээж байж авсан зураг. 

    Английн зурагчин Lunae Parracho-ийн Бразилийн Амазонг ширэнгэн ойн дээгүүр нисдэг тэрэгтэй явахдаа авсан зураг. Ширэнгэн ойн уугуул Индианчууд нисдэг тэргийг хараад урдаас нь үзүүрт жадаа шидэж, зарим нь биеэ хамгаалахаар жадаа далайж байжээ. 

    Палестнины Хамас бүлэглэлийнхний зэвсгийн нууц агуулахад авсан зураг. Энэ зургийг хэн авсан нь ч тодорхойгүй байгаа аж. 

    Канадын Ниагарагийн хүрхрээ өнгөрөгч нэг дүгээр сард -32 градус хүртэл хүйтэрснээс болж бүрэн хөлдсөн билээ. Гадаа тэсгим хүйтэн, дээр нь хөлдүү голын жавар тачигнаж хажууд нь зогсохоос ч цэрвэм үеийн гэрэл зургийг Канадын зурагчин Aaron Harris авч чаджээ. 

    Өнгөрөгч 3 дугаар сарын 8-нд Малайзын агаарын тээврийн Боинг 777 онгоц радарын дэлгэцээс гарч сураггүй болсон билээ. Өнөө хэр нь онгоцны эрлийн ажиллагааг хийж буй ч гэлээ ямар ч баттай хариу, баримт гараагүй байгаа юм. Энэ бол онгоцонд сууж явсан хятад эмэгтэйн хүүгийн зураг. Хэдийгээр олон улсын эрэл хайгуулын багийнхан онгоцыг олох найдлагагүй талаар мэдэгдсэн ч хаа нэгтээ ээж минь байгаа юм шиг л санагддаг хэмээн горьдлого тээн  хүлээх хүүгийн зураг. Гэрэл зургийг: Kim Kyung Hoon. 

    Өнгөрөгч 5 дугаар сард болсон Каннын шагнал гардуулах ёслолын үеэр зурагчин залуу жүжигчин Америка Феррерагийн даашинзны  хормойн доогуур зураг авах гэж оролдож байгаад цагдаа нарт баривчлагдсан үйл явдал нэг хэсэгтээ л шуугиан дагуулсан юм. Гэрэл зургийг: Benoit Tessier

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй