Энэтхэг улсын Мумбай хотод үргэлжилж буй бодибилдинг,фитнессийн ДАШТ-д оролцсон Монголын тамирчдаас эрэгтэйчүүдийн 85 кг-ийн жинд мистер Ж.Нурлан 41-ээс дээш насны мастер ангилалд түрүүлэн анх удаа дэлхийн аваргын цом гардсан тухай өмнө нь мэдээлсэн билээ. Тэрбээр 17 настайдаа бодибилдингийн спортод хөл тавьж, өнөөг хүртэл 24 жил тасралтгүй хичээллэн амжилтад хүрсэн.
Үүнээс өмнө нь 2004, 2005, 2006, 2012 оны УАШТ-ий үнэмлэхүй аварга “Монголын мистер”, Азийн аварга шалгаруулах тэмцээнээс 2012 онд тавдугаар байр, 2013-2014 оны хошой хүрэл медаль хүртэж байсан амжилттай.
Энэ удаад олон орны тамирчидтай өрсөлдөн, амжилтаа ахиулж дэлхийн бодибилдингийн түүхэнд нэрээ мөнхөлж, алтан үсгээр бичүүллээ.Түүний Энэтхэгийн Мумбай хотын бодибилдингийн дэвжээнд төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшлүүлэн догдолж зогсох баярт агшны бичлэгийг хүргэе.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт