ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хилийн чанадаас Ерөнхий сайдыг тодруулга хийхийг хүсчээ

    Сүүлийн үед олон улсын томоохон агентлагууд бизнес, хөрөнгө оруулалтын шугамаар Монгол Улсад урт болон богино хугацаагаар ирсэн гадаадын бизнесмэнүүд, хөрөнгө оруулагчид буцаж чадахгүй байна, тэднийг ямар нэгэн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэх шалтгаанаар гарах эрх өгөхгүй байна. Гэвч энэ бүхэн ямар шалтгаантай болох нь тодорхойгүй байгаа тухай олноор мэдээлсэн байна. Мөн гадаадын нэр бүхий байгууллага, албан тушаалтнуудаас энэ талаар тодруулсан цахим шуудан Ерөнхий сайдад иржээ. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гадаадын хөрөнгө оруулагчид, иргэдийн талаарх судалгаа мэдээллийг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Гадаад хэргийн дэд сайд Д.Ганхуягт даалгалаа.

    Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжсэн бодлого явуулж байгаа ч цөөн хүний үйлдлээс улбаалан Монгол Улсын нэр хүндтэй холбоотой асуудал хөндөгдвөл тодорхой байр сууриа илэрхийлэх шаардлагатай гэж Ерөнхий сайд үзэж байна.

    Түүнчлэн, шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон хайгуулын болон ашиглалтын 106 талбайд шинээр тусгай зөвшөөрөл олгох ажлын явцын талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяад үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй