ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дэлхий-Өнөөдөр

    Өнгөрөгч амралтын өдрүүдэд Филлипинийг хүчтэй далайн шуурга “Хагупит” дайрч өнгөрлөө. Шуурганы улмаас 900 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд Самарын арлын Долорес тосгоны 80 орчим хувь нь эвдэрч сүйдсэн байна. 

    Шведийн нийслэл Стокгольм хотноо Нобелийн шагнал гардуулах ёслолын долоо хоног эхэллээ

    Мексикийн баруун нутагт есдүгээр сарын сүүлээр сураггүй алга болсон 43 оюутны нэгийнх нь цогцос олдсоныг шинжээчид нотолжээ. Ийнхүү сураггүй болсон 43 сурагчийн 11-ийнх нь цогцос олдоод байгаа ч үлдсэн 32 хүүхэд хэрхсэн нь өнөөг хүртэл тодорхойгүй байна. 

    АНУ-ын Фергусон хотноо буудуулан амь насаа алдсан хүүгээс болж улс даяар эсэргүүцэл ширүүссээр байна. 

    Сирийн нийслэл Дамаскийн хоёр дүүргийг Израилийн агаарын хүчин бөмбөгджээ. Үүнтэй холбогдуулан Израилийн эсрэг хориг арга хэмжээ авахыг Сири НҮБ-аас шаардаж эхэллээ. 

    Харин Парис хотын дарга Анна Хидалго 2020 он гэхэд дизелийн түлшээр ажилладаг машинуудыг халах шийдвэр гаргалаа. 

    Мексикт сураггүй байгаа хүүхдүүдийн нэгнийх нь цогцос олдсон билээ. Тэгвэл тэр хүүхдийн аав нь дахиж хорвоод амьдахгүй хэмээн өөрийгөө шатааж эсэргүүцлээ илэрхийлсэн байна. 

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй