ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Манай сагсчид хоёрдугаар шатанд шалгарав

    Азийн наадмын эхний тоглолтдоо Хонконгийн багийг хожсон Монголын сагсчид хоёр дахь өдрөө Мальдивыг буулгаж авсан. “Hwaseong Sports Complex Gymnasium” спортын ордонд болсон уг тоглолтод манайхан дөрвөн үеийн турш (15:10, 51:17, 85:32, 112:54) ялалт байгуулж, хоёрдугаар шатанд шалгарах болзлоо хангаад байна.

    Энэ тоглолтод Г.Баттөр, Б.Билгүүн, Б.Одбаяр нар  16, Ц.Азбаяр 14, М.Бадрах 11, Т.Санчир 10, М.Отгонмөнх 8 оноо авсан байна.

    Одоогоор манайхан Кувейтын хамтаар “А” хэсгийг тэргүүлж яваа. Хэрвээ хэсгээс нэгээр гарвал Япон, Катартай, хоёроор шалгарвал БНСУ, Йорданы багтай оноолт таарах юм.

    Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй