Японд болсон марафон гүйлтийн “Фүкоко 2014” тэмцээнээс гавьяат тамирчин Б.Сэр-Од хүрэл медаль хүртсэн байна.Тэрбээр өчигдөр болсон тэмцээнд өөрийн дээд амжилтаа шинэчлэн 2:08.50 болгон 10 секундээр ахиулжээ.
Алтан медаль хүртсэн Кенийн Патрик Масаү уралдааны замаа 2:08.22 секундын хугацаанд дуусгасан бол Этиофийн Ражи Ассефа шил дарж мөнгөн медаль зүүсэн байна. Өдгөө 33 настай гавьяат маань 1997 оноос эхлэн хөнгөн атлетикийн спортоор хичээллэж, 2010 онд Японы Хофү, Их Британийн Брайтон хотод болсон Олон Улсын марафон гүйлтийн тэмцээнд түрүүлэн, 2013 онд Хонгконгт болсон Азийн АШТ-ээс алтан медаль хүртэж, энэ онд "Азийн зуны спортын наадам” ын"марафонд IV байр эзэлсэн юм.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт