ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Монгол Улс 2,6 сая адуу үржүүлдгээрээ дэлхийд VI ордог

    Өнгөрcөн бямба гаригт хурдан морины унаач 20 орчим хүүхэд ХААИС-тай танилцжээ. Хан-Уул дүүргийн Өлзийт хороололд хурдан морины уяач олон бий.

    Эдгээр хүүхдүүдийн аюулгүй байдал, сурч боловсрох эрхийг хангах, мэргэжлээ зөв сонгоход нь туслах зорилгоор ХУД-ийн Хөдөлмөрийн хэлтэс, Иргэдийн нийтийн хурлыг дарга нарын зөвлөл, ХААИС-ийн сургалтын алба, “Хүүхдийн хөгжил судлалын академи” хамтран ХААИС-тай танилцах аялал зохион байгуулжээ. Унаач хүүхдүүдэд хандан ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн сургалт эрхэлсэн орлогч захирал, доктор С.Ганбат Нийслэлийн ИТХ-ийн төлөөлөгч, “Мишээл групп” ХХК-ийн ерөнхий захирал Б.Энх-Амгалан, Төрийн соёрхолт, профессор Н.Эрдэнэцогт, адуу судлаач, доктор Т.Сайпольда, ХУД-ийн ИНХ-ын дарга нарын зөвлөлийн дарга О.Батхуяг нар ажил мэргэжлийн онцлог, ач холбогдлын талаар өөрийн санал бодлоо хуваацсан аж.

    Сайн уяач болохын тулд морь шинжээч, эмч, агрономич, зоотехникч байх хэрэгтэй. Ингэсэнээр морины өвчилснийг анагааж чадахаас гадна адуунд ямар төрлийн тэжээл хэрэгтэйг судалж, хурдан ажнай төрүүлэх боломжтойг  онцлон хэлсэн байна.

    Адуу судлаач, доктор Т.Сайпольда илтгэлдээ “Дэлхий дээр 250 гаруй үүлдрийн 60 сая адуу байдаг. Үүнээс Монгол Улс 2,6 сая адуу үржүүлдгээрээ дэлхийд VI ордог” тухай сонирхолтой мэдээлэл хүргэжээ.

    Мөн дархад, тэс, галшар зэрэг нутгийн үүлдрийн адуутай болон монгол морины ухаалаг, тэсвэрт чанарын тухай түүх, дурсамжаас ч хуваалцсан байна. Танилцах аяллын үеэр унаач хүүхдүүд ХААИС-ийн Нүүдлийн соёл, иргэншлийн музейг үзэж сонирхжээ.

                                                                                                           Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй