ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    2014 онд байгаль дэлхийд нүүрлэсэн гамшгууд

    Өнгөрөгч найм дугаар сард Хятадын Ханжоу мужид гарсан далайн хүчтэй давалгаа 30 метр өндөртэй гүүрийг даван орж ирэв. 

    Өнгөрөгч 10 дугаар сард Японы Онтаке галт уул дэлбэрснээс болж тус улсад сүүлийн 40 жилийн турш тохиогоогүй их хохирол учирсан бөгөөд галт уул дэлбэрсний улмаас 50 орчим хүн амь насаа алдсан билээ. 

    Канадын Ниагарагийн хүрхрээ өнгөрөгч нэг дүгээр сард -32 градус хүртэл хүйтэрснээс болж бүрэн хөлдөв. 

    АНУ-ын Атланта мужид өнгөрөгч нэгдүгээр сард цочир хүйтрэн цасан шуурга дэгдсэний улмаас бүх нислэг цуцлагдаж, авто замуудыг ч хаах болсон билээ. Тиймээс ард иргэдийн зарим нь ажил дээрээ зарим нь үйлчилгээний байгууллагуудад хоног төөрүүлсэн юм. 

    Английн Моорландад өнгөрөгч хоёр дугаар сард орсон борооноос болоод хот бүхэлдээ 50-70 см-ийн гүн усанд автав. 

    АНУ-ын Арканзас мужид дөрөвдүгээр сард болсон торнадо-гийн улмаас 3000 гаруй айл өрх орон гэргүй болов. 

    10 дугаар сард идэвхжилт өндөртэйд тооцогддог Индонезийн Синабунг галт уул хүчтэй дэлбэрэв. 

    Боливын арлуудад өнгөрсөн хоёр дугаар сард үргэлжилсэн их бороо орсны улмаас хүн мал усанд хашигдаж, олон мал живсэн хэрэг гарсан юм. 

    Америкийн Нью-Йорк, Буфалло хотуудад цочир хүйтэрч их хэмжээний цас орсноос хотууд бүхэлдээ цасанд дарагдсан билээ. Их хэмжээний цас орсноос болж 15 хүн амь үрэгдсэн юм. 

    Энэтхэгт Чат Пужа гэх нарны бурхадад залбирах шашны баяр болдог аж. Тус баярын үеэр сүсэгтнүүд голд очиж ариусан, нарны бурхан Суряад сэтгэлийн өргөл өгдөг байна. Та бүхний харж байгаа зүйл бол голын хөөс, гүехэн устай хэсгээрээ ингэж гайхалтай хөөсрөн олны мэлмийг баясгадаг аж. Гэхдээ ард иргэдийн ярьдгаар бол гол хэдий чинээ их хөөсрөнө төдий чинээ их бохирдолтой байгааг нь илтгэдэг гэнэ. 

    Өнгөрөгч 10 дугаар сарын сүүлээр Хавайн Похоа арлын Килауяа галт уул дэлбэрч халуун магма нь тогоогоо даван 1 км орчим урссан бөгөөд үүсч болох ослоос сэргийлж Похоа хотын 8000 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байна. 

    5 өдөр дарааллан орсон ширүүн борооны улмаас үерт автсан Нью-Йорк хот 

    Өнгөрөгч хоёр дугаар сард Израилд нүүдлийн шувууд гуравхан өдрийн дотор ингэж хуйлран нүүдэллэсний учрыг судлаачид тогтоож чадаагүй л байна. 

    Өнгөрөгч долдугаар сард Хятадын Чэньду мужид их хэмжээний бороо орсны улмаас хөрсний гулгалт үүсч их хэмжээний газар нутгийг хамарсан билээ. Тус байгалийн үзэгдлээс болж 15 хүн амь үрэгдсэн юм. 

    Өнгөрөгч дөрөвдүгээр сарын эхээр Чили улсад аймшигт газар хөдлөлт болж их хэмжээний хохирол нүүрлэсэн билээ. Хотод зам дээр ангал үүсч, гамшгийн үеэр 40 орчим хүн нас барсан байна. 

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй