Монголын үндэсний мөсөн шагайн холбоо, Монголын спортын сэтгүүлчдийн холбоо хамтран спортын сэтгүүлч, зураглаач, найруулагчдын дунд мөсний шагайн тэмцээнийг анх удаа өнгөрсөн амралтын өдөр зохион байгуулжээ.
Тэмцээнд таван багийн харваач өрсөлдсөнөөс МНС телевизийн найруулагч Э.Эрдэнэтулга, М.Сугар-Эрдэнэ нарын баг тэргүүлж алтан медаль хүртэн, өргөмжлөлийн эзэн болов.
Дараах байрт “Спортын өнгө” сонины Д.Жавхлан, МССХ-ны ерөнхийлөгч Ч.Отгонбаатар нарын баг, МНС телевизийн спортын сэтгүүлч А.Алтанчимэг, "Өнөөдөр" сонины гэрэл зурагчин Э.Харцага нарын баг тус тус шил дарлаа.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт