ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Цөмөөхэй” балетын гол дүр Кларад тоглох охид шалгарав

    “Цөмөөхэй” балет тоглолтын найруулагчаар ажиллаж буй гавьяат жүжигчин, балетчин Д.Алтанхуяг, ДБЭТ-ын багш нар уг балетэд тоглох хүүхдүүдийг сонгон шалгаруулсан юм.

    Энэ удаагийн шалгаруулалтад 8-15 насны 230  хүүхэд оролцож, гол дүрийн Кларад тоглох 13 охин сонгогдлоо. Бэлтгэлийн явцад дахин шалгаруулж, гурван охиныг гол дүрд тоглуулахаар сонгох гэнэ. Энэ сарын 24-28-нд толилуулах  “Цөмөөхэй” балетын гол дүр  Клара охины дүрд 93-р сургуулийн 4б ангийн сурагч Г.Хүслэн, “Шинэ-Үе” дунд сургуулийн 4б ангийн сурагч Б.Анхзул, “Орчлон” сургуулийн 6с ангийн сурагч Г.Үлэмжтанан, II сургуулийн 5а ангийн сурагч Д.Энх-Уянга, “Шинэ-Эрин” сургуулийн 9-р ангийн сурагч Л.Уянга нар шалгарсан байна. Монголын бяцхан авъяаслаг охид дэлхийн таван тивд зэрэг тоглогддог алдарт балетын гол дүрийг бүтээх өдөр ойртсоор.

                                                                                                         Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй