ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    2014 оны дэлхийн шилдэг гэрэл зураг/Цуврал-3/

    Сомалид лалын хэт даврагч Аль Шабаб бүлгэмд элссэн нь тогтоогдсон гурван эрэгтэйг цаазлан алах ял оноосон байна. Тэднийг эх орноосоо тэрсэлсэн хэргээр цаазаар авахдаа олны нүдний өмнө модонд хүлж байгаад буудан хөнөөсөн байна. Гэрэл зургийг авах үеэр уяатай байгаа гурван эрийн хоёр нь газар дээрээ нас барсан ч нэг нь амьд, хэдэн минут тийчигнэн, цус  нь урсч байжээ. Гэрэл зургийг: Feisal Omar

    Энэ оны сүүлээр АНУ-д хүүхэлдэйн кинон дээр гардаг шүүр унасан шулам хүмүүст харагдаж олныг гайхашруулсан билээ. Тэгвэл энэ нь радио удирдлага бүхий жижиг оврын онгоц байсан бөгөөд шилдэг зохион бүтээлийн уралдаанд орон туршилтаа явуулж байхад нь зургийг нь авч амжсан аж. Тус хачирхалтай бүтээлийг шинжлэх ухааны академийн инженер Отто Дифенбах бүтээсэн бол гэрэл зургийг Mike Blake авчээ. 

    Өнгөрөгч 11 дүгээр сарын эхээр Буркино Фасо улсад ард иргэдийн бослого гарч Засгийн газрын бодлогыг эсэргүүцэн жагссан билээ. Тус жагсаалд 10 000 хүн оролцсон бөгөөд тус улсын түүхэнд урьж хожид байгаагүй үйл явдал болсон юм. Жагсагчид парламентийн ордон руу дайран ороод, өөрсдийгөө эрх баригчид мэт бодон, аяглаж байх үед гэрэл зургийг Ройтерс агентлагийн зурагчин Joe Penney буулгаж чаджээ. 

    Энэтхэгт Чат Пужа гэх нарны бурхадад залбирах шашны баяр болдог аж. Тус баярын үеэр сүсэгтнүүд голд очиж ариусан, нарны бурхан Суряад сэтгэлийн өргөл өгдөг байна. Та бүхний харж байгаа зүйл бол голын хөөс, гүехэн устай хэсгээрээ ингэж гайхалтай хөөсрөн олны мэлмийг баясгадаг аж. Гэрэл зургийг: Ahmad Masood

    Украины Донецк хотноо Оросыг дэмжигчид салан тусгаарлагчид барууны талыг дэмжигч үзэлтнүүдийг баривчилж тэднийг гутаан доромжилж байх үеийн зураг. Нэг үндэстнүүд хоорондоо хуваагдаж нэгнээ хараан зүхэж, буу тулган, өндөг хүртэл нүүлгэж байгаа энэ агшин яг л дэлхийн хоёрдугаар дайныг санагдуулж байжээ. Гэрэл зургийг: Maxim Shemetov

    Өнгөрөгч дөрөвдүгээр сард АНУ-ын Невада мужид газрын зохицуулалтыг эсэргүүцэн ард иргэдийн жагсаал болсон билээ. Уг жагсаалын үеэр эрх баригчид энгийн иргэдтэй мөргөлдөн хайр найргүй бороохойдож байсан бөгөөд эсэргүүцэл илэрхийлсэн иргэдийн эрхийг зөрчөн асуудлууд ихээр болсон юм. Түүнчлэн иргэдийн үйл хөдлөлийг алсаас мэргэн буучид хянаж байсан бөгөөд цагдаагийн ажилтанд халдвал буудах тушаалыг мэргэн буучдад өгсөн байжээ. Гэрэл зургийг: Jim Urquhart.

    Израиль цагдаа нар 15 настай Палестин хүүг хайр найргүй зодсон нь дэлхий дахиныг нэг хэсэг л цочирдуулж байсан юм. Түүнийг зодоод ч зогсохгүй Йерусалим дахь шоронд гурав хоногийн турш хорьсон байна. Хорионд гурав хоног байсныхаа дараа хүү суллагдаж ээжтэйгээ уулзаж байх үеийн гэрэл зургийг Ronen Zvulun авчээ. 

    Өнгөрөгч дөрөвдүгээр сард АНУ-ын Техас хотноо болсон 50 км цагийн хурдтай хар салхины үеэр гэрэл зургийг Gene Blevins авчээ. 

    Венесуэлийн нийслэл Каракас хотын төвд баригдаж байгаа "Давид"-ын цамхаг дээрээс өдрийн цайныхаа дараа амрангаа орчныг ажих барилгачид. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй