ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Парис хотод 2020 оноос дизелийн түлштэй машин явуулахгүй

    Өнгөрөгч онд Францын нийслэл Парист агаарын бохирдлын хэмжээ урьд өмнө нь байгаагүйгээр ихэссэн үзүүлэлт гарчээ. Тэр үеэс л эхлэн Францын эрх баригчид агаарын бохирдолтой тэмцэх арга хайж эхэлсэн юм.

    Харин Парис хотын дарга Анна Хидалго 2020 он гэхэд дизелийн түлшээр ажилладаг машинуудыг халах шийдвэр гаргажээ. Парисчуудын 60 хувь нь машин хэрэглэдэггүй автобус, метро, дугуйгаар явахыг илүүд үздэг байна. Гэсэн ч автомашин унадаг үлдсэн 40  хувийнх нь унааны 54 хувь нь дизелээр ажилладаг учраас агаарыг ихээр бохирдуулж энэ нь нийгмийн эрүүд мэндэд сөргөөр нөлөөлдөг аж.

    Тиймээс 2020 он гэхэд дизель тээврийн хэрэгслүүдийг халж оронд нь дугуйн замаа хоёр дахин өргөсгөж, цахилгаан автобуснууд хэрэглээнд нэвтрүүлэхээр болжээ.

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар дизель машинууд хөдөлгүүрт болон түлшинд хэмнэлттэй байдаг бензин машиныг бодоход агаарыг хоёр дахин илүү бохирдуулдаг байна. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй