ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Бодибилдингийн шилдгүүдээс Ж.Нурлан дэлхийн аварга боллоо

    Монголын бодибилдингийн УАШТ болоод Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, медаль хүртсэн  шилдэг 10 тамирчин арванхоёрдугаар сарын 6-10-нд Энэтхэгийн Мумбай хотод  болсон ДАШТ-д оролцлоо.

    Эрэгтэйчүүдээс энэ жилийн Макаод болсон тэмцээнд амжилттай оролцсон Азийн аваргын хошой хүрэл медальт Монголын мистер Ж.Нурлан  85 кг-ийн жинд түрүүлж, алтан медаль, атлетик бодибилдинг фитнесс 170 см-ээс дээш ангилалд Б.Хүсэлтүвшин удаалан мөнгөн медаль хүртэж нутаг нэгтнүүдээ баярлуулав.

                                              Дэлхийн аварга Ж.Нурлан

    Дэлхийн аваргын цом гардсан Ж.Нурлан 1991 оноос эхэлж бодибилдинг фитнессийн спортоор хичээллэж, 2004, 2005, 2006, 2012 оны УАШТ-нд үнэмлэхүй аварга "Монголын Мистер", 2012 оны Азийн АШТ-ээс шагналт V байр, 2013 Азийн АШТ-нд хүрэл медаль хүртэж байв.

    Макаод болсон Бодибилдингийн ААШ 48 дахь удаагийн тэмцээнээс Ж.Нурлан хүрэл медаль хүртэж байв. /Медаль хүртсэн бичлэг/Б.Хүсэлтүвшингийн багш Энэтхэгийн Мумбай хотын бодибилдингийн дэвжээнд Монголынхоо нэрийг гаргаж, дэлхийн аваргын цом гардсан Ж.Нурлан юм. Бодибилдинг, фитнессийн ДАШТ нөгөөдөр өндөрлөнө.

                             Дэлхийн аваргын мөнгөн медальт Б.Хүсэлтүвшин

    Б.Хүсэлтүвшин мөнгөн медаль хүртсэнийхээ дараа  монголчууддаа, ээждээ хандан сэтгэгдлээ ийн өгүүлжээ.  /Бичлэг/

     

    Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй