Нийслэлд 156.000 оюутан суралцдаг. Тэднээс өнгөрөгч онд 12.0 мянга гаруй нь өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ. Эдгээр оюутнуудын 8000 гаруй нь эмэгтэй бол үлдсэн нь эрчүүд аж.
Оюутнууд голцуу хоол боловсруулах, бэлгийн зам болон халдварт өвчнүүдээр голлон өвчилсөн байна. Халдварт өвчнөөр 860 гаруй оюутнууд өвчилснөөс 30.6 хувийг гахай хавдар, 29.4 хувийг салхин цэцэг, 28.0 хувийг вируст гепатит өвчин эзэлжээ. Мөн сүрьеэгээр 39 хүүхэд өвчилсөн байна.
Оюутнуудын дунд бэлгийн замын халдварт өвчний тархац илүүтэй байгаа нь эмч, мэргэжилтнүүдийн санааг түгшээх болжээ. 2013 онд тэмбүүгээр 819 оюутан, заг хүйтнээр 737, трихомониазаар 617 оюутан халдвар авч, 2108 оюутан үр хөндүүлснээс үзэхэд тэдний дунд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг, мэдээлэл хомс буйг илтгэж байгаа юм.
Үүнээс гадна зам тээврийн ослын улмаас 117 оюутан бэртэж гэмтсэн байна. Дүгнэхэд 10 оюутан тутмын нэг нь эрүүл мэндийн үйлчилгээ авчээ.
Б.Ангараг
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт