ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Югослав бүсгүй дэлхий та нарыг харж байгаа зэвсэг нийлүүлж болно гэв

    Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойд зориулав. /МоАХ-ны ууган гишүүний дурсамж/

    1989 оны намар дуусч, хүйтний улирал эхлэх тэр үед Улсын хавдар судлалын үндэсний төв ачаалал ихтэй, хүн ихээхэн цугларч, хашаан дотор машин унаа, эмнэлэгт өвчтөнгүүд шавсан, ачаалал ихэдсэн байгууллагууд тэр үед байсан одоо ч байсан хэвээр байна. Би байгууллагийн ерөнхий эмч тул үйлдвэрийн ерөнхий инженер адил бүгдийг зохицуулан удирдаж мундахгүй их ажилтай. Тэр нэгэн өдөр манай инженер техникийн албаны дарга Баасанжав зөвшөөрөл аван орж ирмэгцээ, шууд л тэр үед ид яригдаж байсан өөрчлөлт шинэчлэлтийн тухай яриа дэлгэж ХСТ-ийн барилгыг дулаан байлгахын тулд хийх ажлынхаа тухай ярьж байснаа гэнэт МоАХ гэдэг байгууллагад орж надттай адил үзэл бодолтой хүмүүстэй гарцаагүй ойр, итгэлтэй хүмүүст хэлж цуглаанд очихыг санал болгов.

    Тэр үед анхандаа ихээхэн нууц байсан цугларалтад очихыг санал болгон Бошигт гэдэг хүнтэй уулзуулан танилцуулав. Ингээд бид хоёр цуглаанд оролцож, хааяа Саранхүү эмч маань нийлж гурвуулаа явдаг байв. Би олон эмч нөхөддөө хэлж нийлэхийг хүссэн боловч тухайн үедээ хэн ч элсэлгүй, харин ч яаманд миний тухай таагүй зүйлийг мэдээллэдэг болсон байв. Гэвч 90 оны үйл явдлаас хойш эмч нарын тодорхой хэсэг нь нэгдэж, холбоонд элссэн хүнд өдрүүд жинхэнэ зоригжсон, улсын хэмжээнд эмнэлгүүдэд МоАХ салбар байгуулагдахад нөлөөтэй болох нь өдрөөс өдөрт мэдрэгдэж байв.

    МоАХ-ны анхны гишүүн, анагаах ухааны доктор, профессор Олгонууд овогт Мижиддоржийн Ариунболд

     

     

     

    Баасанжав инженер надад миний талаарх нийтлэгдсэн сонин сэтгүүлийг долоо хоног бүр авчирч уншуулдаг байв. Мөн МоАХ-оос ирсэн талархалын цахилгааныг уншиж өгдөг байсан юм. Тус талархалд эмэгтэйчүүдийн мэс заслын эмч, хавдар судлаач Ариунболд басчгүй нэртэй эмч тул МоАХ-д зүтгэж, олон хүнд нөлөөтэй болно гэж бодож хандсан талаар байсан юм. Бид хотын ХЗЭ хорооны дугуй заал, МУИС-ийн хоёрдугаар байрны зүүн жигүүрийн гэн давхрын өрөөнүүдэд болох цуглаанд оролцоно. Зохион байгуулагдах гэж буй цуглаануудад лозон бичих, бичсан уриагаа тараах зэрэг ажлыг хийдэг байв. Манай сайдын цалин 1400 төгрөг, малчны цалин 90 төгрөг гэсэн бичиг барин цуглаанд жагсаад лозонгоо барин зогсоно.

    Хотын эвлэлийн хорооны дугуй зааланд сахал Болд хэмээх бүдүүн хүн хаалган барин хамгаалж зогсдог байв. Нэгэн удаа ардын ардын их хурлын чуулган ч билүү НТХ-ны бүгд хурал ч юмуу болж, урьд өдөр нь цуглаанаар лозон барьж, ямар ч үг дуугүй орилж хашгирахгүй төлөөлөгчдийн хаалганы хойно буюу тэдэн рүү харан эгнэж зогсохоор (Засгийн газрын ордны хойд цэцэрлэгийн хашаанд) хэлэлцэн, байгууллага дээрээ очоод ажлаа хийгээд сууж байтал туяаны тасгийн эмч Х.Чимэд нэгэн танихгүй хүнийг дагуулан ирж, тэр хүн миний ажил үүрэгтэй танилцаад гарав. Дараа нь нярав орж ирээд Чимэд эмчтэй хамт ирсэн хүн миний архив, агуулахад орж даавуу материал гадагш гаргасан эсэх талаар шалгаад, түлхүүр хэнд ч өгч болохгүй гэж сануулсан гэж хэлж байж билээ. 1990 оны анхны өлсгөлөнг зохион байгуулах үеэр Машбат гэж дасгалжуулагч аюулгүй байдлын зохион байгуулалтыг, манай салбар эрүүл мэнд, эмнэлгийн тусламж талыг хариуцан зургаа хоног талбай дээр ээлжээр хонодог байв.

    Тухайн үед бидэнд тусалж, дэмжиж байсан эмч Саранхүү, Цэрэнлхам, Оюунбилэг болон бусад мэргэжил нэгт нөхдөдөө одоо ч баярлаж явдаг. Өлсгөлөнгийн үед сонин зүйлс их болдог байв. Нэг шөнө баахан хүмүүс өлсөхөөр ирлээ гэчихсэн, согтуу яармагаас алхаад ирлээ шүү дээ гэж жагсаалд маань нэгдэхээр ирэхэд нь биеэ бэлдээд маргааш ирэхийг зөвлөв. Харин тэд маргааш нь ирээгүй билээ. Дуурийн ажилчдыг нэг балетчин залуу тэргүүлж ирсэн санагдана. Өвөрхангай аймгаас ч ирж байлаа.

    Бас нэгэн удаа Югославаас ирсэн сурвалжлагч гэж залуухан эмэгтэй надтай уулзан, хэрэг явдлыг Европ даяар мэдэж байна, байдал хүндэрвэл тэмцэл болох нь тодорхой. Зэвсэг нийлүүлж болно, энэ талаар мэдэх хүмүүсээс асууж өгөхийг хүслээ. Би эмч хүн гэдгээ хэлтэл надад хоолны дуршил бууруулах эм олноор өгч, өлсгөлөнд оролцогчдод уулгавал өлсгөлөнг давахад тус болох юм гэж хэлсэн юм. Тэр хүн урьдчилан бэлтгэгдэж ирсэн нь тодорхой байв. Энэ бүхнийг дэлхий даяар харж, биднийг дэмжиж байгааг тухайн үед мэдээд баярлаж байв. Тэр Югослав бүсгүй өлсгөлөнгийн дараа хүмүүст цэвэр ус ихээр уулгахыг зөвлөсөн юм. Үүний дараа би Эрүүлийг хамгаалахын эмч нартай зөвлөлдөж тэр аргыг хэрэглэв.

    Үнэхээр ч улаан хоолойн хавдар буюу нарийнтсан өвчтөнд туршихаар ЗХУ-аас Онкологийн төвтэй хийсэн гэрээний дагуу авчирсан “Теромин” хэмээх тэжээлийн эм байжээ. Тэр эмийг тэмцэгчдэд өгч байсан нь их хэрэг болсон гэж боддог. Өлсгөлөнгийн энэ үеэр Анагаах ухааны хүрээлэнгий ажилтан Туул, туслах ажилтан Ангараг, эрүүл ахуй халдвар, нян судлалын улсын институтын ажилтан Нямдаш нар оролцож анагаах ухааны цуглаан зохион байгуулж, эрүүл мэндийн холбооны Монголын ардчилсан салбарыг байгуулж байв.

    Миний бие ардчилал шударга ёс тус яаманд хэрхэн дутагдаж байгаа, өвчлөл эмгэгүүд нэмэгдэж байгаа шалтгаан, хор нөлөө, хувийн эмнэлэг байгуулах хэрэгтэй байгаа, нэргүй мэдээллээр эмч ажилчдыг хохироодог тухай илтгэл тавьсан билээ. Энэ илтгэлийг тавьхад ахмад эмч судлаач гуравдугаар эмнэлгийн дарга асан Авдамбаа, анагаах ухааны хүрээлэнгийн эрдэмтэн Чагнаа, Янсан нар зөвөлгөө санаа өгч саналаа нэгтгэсэн юмаа. Эрүүл мэндийн Монголын ардчилсан холбооны салбар нь МоАХ-ны хүчирхэг салбар болж, тэмцсэн эмч эмч нарыг Монголын ард түмэн мартах учиргүй.

    Монголын Ардчилсан Холбооны анагаах ухааны салбарын анхны гишүүн, эрүүл мэндийн салбарын зохицуулагч асан анагаах ухааны доктор, профессор Олгонууд овогт Мижиддоржийн Ариунболд

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй