ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дэлхий-Тойм

    Өнгрөгч даваа гарагт Нигерийн томоохон хотуудын нэг болох Канод дэлбэрэлт болж 81 хүн амь эрсджээ. Тус дэлбэрэлтийг алан хядагч Боко Харам бүлгэмийнхэн үйлдсэн байж магадгүй хэмээн хууль сахиулагчид үзэж байгаа юм байна. 

    Шинжаан Уйгарын автономийн Яркенд мужид хэд хэдэн бөмбөг дэлбэлж, иргэд рүү хутгатай дайрсан хэрэг гарсан байна. Энэ халдлагын улмаас 14 хүн амь үрэгджээ. 

    ОХУ эдийн засгийн уналтад ороход маш ойрхон байгаа учраас тус улсын ерөнхийлөгч Владимир Путин байгалийн хий нийлүүлэх шинэ сувагт анхаарлаа хандуулах боллоо.Тиймээс Турктэй байгалийн хий нийлүүлэх суваг байгуулах гэрээг хэлэлцэж эхэллээ. 

    АНУ-ын Тагнуулын төв газрын ажилтан асан Эдуард Сноуден дахин нууц материалууд дэлгэхэд бэлэн гэдгээ мэдэгджээ. Тэрээр АНУ намайг тонилгоё гэсэн ч дэлхийн хүн төрөлхтний эсэргүүцэлтэй тулгарах учраас чадахгүй гэсэн байна. 

    Гурван сар дамнан үргэлжилсээр байгаа Хонгконг дахь оюутны  хувьсгал улам ширүүсч, эсэргүүцэгчид өлсгөлөн зарлахад хүрээд байна. Цагдаа нар жагсагчид руу перцтэй ус шүршиж байна. 

    Гвиней, Либери, Сьерра-Леоне улсад Эболагийн вирусийн улмаас нас барагсдын тоо 6928 болоод байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ. 

    АНУ-д буудуулж нас барсан хар арьст хүүгийн хэргийг шүүсэн шүүх хурлаас болж 120 улс даяар ард иргэдийн жагсаал цуглаан улам ширүүсч, муж бүрт жагсаал, мөргөлдөөн дэгдэж байна. Тэд цагдаагийн ажилтанд ял оноохгүй бол тэд өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдсээр байгаа юм. 

    Өнгөрсөн есдүгээр сард сураггүй болсон 43 хүүгийн 10-ынх нь цогцос өнгөрөгч долоо хоногт олдсоноос хойш Мексикчүүдийн тэмцэл улам ширүүссээр байна. Тэд галт зэвсэг барин Засгийн газрын ордон руу дайрахыг завдаж байна. 

    Украины парламент Засгийн газрынхаа өндөр дээд албан тушаалд гадаадын гурван иргэнийг томилохоор болсон байна. Украины Засгийн газар авилгалыг үндсээр нь устгаж, Европын Холбоонд нэгдэх замыг засах зорилт тавьжээ. 

    Хойд Солонгос улсын удирдагч Ким Жон Уны нэрийг хүүхдүүддээ өгөхийг албан ёсоор хориглолоо. 

    Өнгөрөгч лхагва гарагт Европын сансрын хөлөг сүүлт одон дээр бууснаас цөөхөн хоногийн дараа Япон улс сансрын автомат станцыг амжилттай хөөргөлөө.

    Өнгөрөгч пүрэв гарагт АНУ-ын агаарын хүчний онгоцууд энэ долоо хоногийн эхнээс эхлээд Исламын улс хэт даврагч бүлэглэлийн дайчдын байршилд Сирид 14, Иракд 11 цохилт агаараас өгсөн байна.

    Египетэд долоон хүн шувууны H5N1 ханиадаар амиа алдав

    Өмнөд Африкийн удирдагч асан Нелсон Манделагийн нас барсныг дурсах хүндэтгэлийн өдөр өнгөрөгч баасан гарагт тохиолоо. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй