Саяхан Гоёл 2005 наадмаас топ моделийн шагналыг хүртсэн мисс Х.Бадамгэрэл олон жилийн хөдөлмөрөө үнэлүүлж, өөрийнх нь хэлсэнээр загварын салбарын оргилд хүрчихсэн тун ч сэтгэл хангалуун явна. Түүний нөхөр Г.Мөнхбаяр буюу дуучин Бэки ч мөн адил өөрөө топ болчихсон мэт хөл нь газар хүрэхгүй яваа гэнэ. Тэрээр, миний хань наддаа л дэлхийн супер модель гэсэн үг. Гоёл-2015 эхлэх үеэс л гар хөлрөөд сандраад байсан. Одоо хүртэл хөвөөд байгаа юм шиг гоё мэдрэмж төрж байна" гэж наадам өндөрлөсний дараахан сэтгэл хөдлөлөө илэрхийлсэн юм.
Тэд бол олны танил сайхан хосын нэг. Үүнийгээ ч "Гоёл-2015"ын тайзнаа дахин батлав.


Мисс бүсгүй маань өдөржин ар талын ажлыг нь амжуулж завгүй гүйсэн ч тайзан дээр бэлэглэх сагстай цэцэг авахаа мартаагүй нөхрөө хараад өөрийн эрхгүй уйлчихсан гэсэн. Мөн энэ үеэрээ чамаараа бахархаж байна, дэндүү их хайртай шүү гэж романтик үг шивнээд амжсан гэдгийг эхнэр нь задлана лээ. Ингээд үлгэр, жишээ болсон сайхан хосдоо амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсье.
Т.Наран
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт