Хэцүү ангийн Билгүүний дүрээр олонд танил болсон жүжигчин М.Наранмөнх хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа, та нарын төсөөлж байгаагүйгээр би шоуддаг байсан гэж хэлсэн нь бий. Тэгвэл жүжигчин залуу одоо бол шоу цэнгээний амьдралаас бүр мөсөн холдсон бөгөөд уран бүтээл хийх хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн яваа гэнэ. Тэрээр, би шоу цэнгээнд хэт автаж үзсэн, гарахгүйгээр тэндээ гацаж ч үзсэн. Амьдралын утга учраа ойлгоогүй хүмүүс л шоу цэнгээнд их мөнгө үрдэг юм шиг санагдсан. Баян айлын гэхээс илүү мөнгөгүй хүүхдүүд илүү шоу хөөдөг юм билээ гэж ярив. Түүнийг шоунаас холдуулсан хүн нь тэрээр өөрөө аж. Зүгээр л ингэж явах цаг биш гэдгийг маш сайн ойлгосон, хэрэв тэгээгүй бол юун уран бүтээл, хийх манатай гэж жүжигчин залуу хэллээ.
Тэрээр СУИС төгссөн найзуудтайгаа нийлж “Emerald men” продакшн байгуулжээ. Тэд анхны уран бүтээл болох Код хэтрүүлэгт инээдмийн уран сайхны киногоо саяхан гараас гаргасан бөгөөд цаашид нэлээд хэдэн дэлгэцийн уран бүтээл хийхээр төлөвлөөд байгаа юм байна.
Б.Сувд
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт