ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Архи уудаггүй монголын алдартнууд

    Өнгөрсөн онд хийсэн судалгаагаар монголчуудын 50 гаруй хувь архийг хэтрүүлэн хэрэглэдэг донтох өвчтэй хэмээн гарч нийгмийг цочроосон. Гадаадын улс оронд нэг хүнд жилд 6-9 литр архи оногдоход үндэстнийх нь оршин тогтнолд ноцтой аюул учирлаа гэж үздэг. Гэтэл монгол хүнд жилд 42 литр архи оногдож, дэлхийн аюултай гэсэн хэмжүүрээс даруй 5-7 дахин их байна. Архины хэрэглээгээрээ Монгол улс хойд хөршийнхөө дараа хоёрдугаарт бичигддэг болоод даруй гурван жил болжээ.   

    2013 онд зөвхөн нийслэлчүүд 21.5 сая литр архи, дарс хэрэглэж, 63.8 сая литр шар айраг уусан гэхээр архины хамааралд монголчууд хэр их нэрвэгдсэн нь харагдана. Хуулиараа бол 2000 хүн тутамд согтууруулах ундаа зардаг нэг дэлгүүр байх ёстой. Улаанбаатар хотод 600 цэг байхад хангалттай гэсэн тоо бий ч өдгөө үүнээс зургаа дахин илүү буюу 3867 цэгт архи, согтууруулах ундааг борлуулж байна. Өөрөөр хэлбэл 340 хүнд нэг цэг ногдож байгаа юм.

    Тэгвэл Монголд архи огт амсдаггүй хэчнээн алдартнууд байна вэ? УИХ-ын гишүүн С.Баярцогт, С.Ганбаатар нар харшилтай учир архи уудаггүй гэнэ. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат бүр огт амсдаггүй гэж байгаа. АУЗ Б.Лхагвасүрэн, Төрийн хошой соёрхолт, АЖ Н.Жанцанноров, Төрийн соёрхолт, УГЗ С.Сүхбаатар нар архийг жигшдэг, амсдаггүй хүмүүс. Тэдний араас залуу үеийн төлөөлөл болох Эрүүл Мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, хөгжмийн зохиолч, МУСТА Б.Чинбат нарыг дурдаж болно.

    Б.Ангараг

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй