ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Нөгөө ертөнцөд очсон ч мөнгө үйлдвэрлэсээр буй одуудын жагсаалт

    Энэ хорвоо дээр  байхгүй ч гэсэн амьд хүмүүсээс ч илүү орлого олдог чадвар одуудад байдаг. “Forbes” нөгөө ертөнцөд  очсон ч гэсэн хамгийн их орлогыг энэ онд олсон одуудыг нэрлэжээ. Жагсаалтыг Майкл Жексон 140 сая ам доллараар тэргүүлсэн байна. Хүмүүсийн хуучнаа эргэн санагалзах  сонирхол нас барсан одуудын орлогыг нэмэгдүүлдэг бөгөөд Жексон албомийн орлого болон түүнтэй холбоотой бусад шоунаас дээрх орлогыг олжээ.  Жексоны энэ орлого түүний 84 настай ээж, 3 хүүхдэд очих юм. АНУ-д бол  нас барсан одууд ингэж орлого олох нь өргөн  хүрээний бизнес болсон гэж болно. Майкл Жексон нас барснаасаа хойш  нийт 700 сая ам доллар цуглуулж чадсан  бөгөөд Элвис Преслигийн хөрөнгө эзэмшигчид ирэх жил Элвисийн  орлого Forbes-н нэгдүгээрт жагсана гэж үзэж байгаа ажээ.

    Орлогоороо тэргүүлсэн одод

    1. Майкл Жексон

    140 сая $. Тэрээр 2009. 6.25нд 50 настайдаа нас барсан.  

    2. Элвис Пресли

    55 сая $. Тэрээр 1977.8.16-нд 42 настайдаа нас барсан.

    3. Чарльз Шүлз

    40 сая $ -Peanut гэх инээдмийн зурагт өгүүллэгийн зохиогч тэрээр 2000.2.12 нд 77 настайдаа нас барсан.

    4. Элизабет Тэйлор

    25 сая $ 2011.3.29нд 79 настайдаа нас барсан.

    5. Боб Марли

    20 сая 1981.5.11нд 36 настайдаа нас барсан.

    6. Мэрилэн Монро

    17сая $. 1962.8.5нд 36 настайдаа нас барсан.

    7. Жон Ленон

    12 сая $.1980.12.08 нд 40 настайдаа нас барсан.

    8.Алберт Эйнштэйн

    11 сая $ 1955.4.18нд 76 настайдаа нас барсан.  

    9. Тёдор Сиүс Жэйзл

    9 сая $.The Cat in the Hat номын зохиогч 1991.9.24 нд 87 настайдаа нас барсан.

    9. Брюс Ли

    9 сая $. 1973.07.07 нд 32 настайдаа нас барсан.

    9. Стив Мккүин

    9 сая $. 1980.11.30нд 50 настайдаа нас барсан.

    9. Бэтти Пэйж

    9 сая $. Загвар өмсөгч. 2008.12.11нд 85 настайдаа нас барсан.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй