ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    16 сайдын нэрийг өргөн барилаа

    УИХ-ын дарга З.Энхболдод дөнгөж  сая Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АН, МАН-аас нэр дэвшсэн 15 сайд болон МҮАН-аас нэр дэвшүүлсэн нэг сайдын нэр нийт 16 зургаан сайдад өргөн барилаа. Засгийн газрын бүрэлдэхүүнийг өнөөдөр эцэслэж нэг мөр болгохоор зөвшилцөл үргэлжилсээр байгаа бөгөөд одоогоор Эрүүл мэндийн болон Батлан хамгаалахын сайдын албанд нэр дэвшигчийн нэрс албан ёсоор тодорхой болоогүй байна.

    Ардчилсан намаас

    Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад УИХ-ын гишүүн С.Баярцогтыг, Гадаад хэргийн сайдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэнг, Хууль зүйн сайдад Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавыг, Аж үйлдвэрийн сайдад УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нарыг нэр дэвшүүлсэн юм. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад одоогийн сайд Л.Гантөмөр, Уул уурхайн сайдад тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжидийг, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдад С.Эрдэнийг, Хүнс хөдөө аж ахуйн сайдад УИХ-ын гишүүн Р.Бурмааг, Эрчим хүчний сайдад УИХ-ын гишүүн Д.Зоригтыг нэр дэвшүүлсэн.

    МАН-аас

    Сангийн сайдаар УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхоролыг , Шадар сайдад УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүх, Хөдөлмөрийн сайдад, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны дэд сайд С.Чинзориг, Зам тээврийн сайдад МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Н.Төмөрхүү, Барилга хот байгуулалтын сайдад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Д.Цогтбаатарыг нэр дэвшүүллээ.

    МҮАН-аас

    Намын дарга М.Энхсайханыг Монгол Улсын сайдад нэр дэвшүүлсэн юм.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй