ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Япон улсын сурагчдын лигт монгол хүү тоглож байна

    Япон улсын сурагчдын лигт сагсан бөмбөг тоглон, тэтгэлэгтэйгээр суралцаж буй А.Ананд энэ улиралд "Ямагата Ничидай" сургуулийн эсрэг хийх тоглолтын үеэр 45 оноо авсан байна.

    Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард Японыг зорьж, "Хагуро" дунд сургуульд элсэн суралцсан юм. Тус сургуулийн нэрийн өмнөөс Японы сурагчдын лигт 28 оноо, 17.5 самбар авч, есөн оновчтой дамжуулалт, дөрвөн бөмбөг таслалт зэрэг үзүүлэлтийг дундажлан, тоглосон баг нь Ямагатай хотын топ гурван сургуулийн нэгээр шалгарчээ. А.Ананд "TLG13" клубийн өсвөрийн багт сагсан бөмбөг тоглож, ирээдүйн тамирчныхаа гарааг эхлүүлсэн аж.

    Тэрбээр спортод хөл тавьсан цагаасаа Өсвөрийн УАШТ-ний "Шилдэг тоглогч"-оор нэг бус удаа шалгарч байв. 2013 онд сагсан бөмбөгчдийн шинэ жилийн баяраар "Оны шилдэг өсвөрийн тамирчин"-аар шалгарч байсан билээ.

                                                                                                      Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй