ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    УДЭТ-ын хамт олон алтан үеийнхнийхээ алдрыг хүндэтгэнэ

    УДЭТ-ын хамт олон театрынхаа алтан үеийн болоод ахмад уран бүтээлчдийн алдрыг хүндэтгэж, бүтээж туурвих арга ухааныг хойч үедээ уламжлуулан үлдээх зорилгоор СУИС-тай хамтран “Бид мартахгүй” дурсамж, хүндэтгэлийн арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Энэхүү арга хэмжээний хүрээнд жил бүр театрын мэргэжлийн судлаач, эрдэмтэн, ахмад уран бүтээлчдийн “Ахмад үеийнхний арга туршлага” эрдэм шинжилгээний бага хурал, дурсамж ярилцлага, “Гэрэл зургийн үзэсгэлэн”, хүндэтгэлийн тоглолтын арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ жил театрын алтан үеийн болон ахмад 10 уран бүтээлчийн  алдрыг хүндэтгэн, 70, 90, 100 насных нь ойг тэмдэглэх “Бид мартахгүй” дурсамж, хүндэтгэлийн арга хэмжээ энэ  сарын 10-нд болно. 

    1.Дэвдэнгийн Баатархүү-жүжигчин (1944-2005) 70 насны ой

    Ховд аймагт төрсөн.1963-1967 онд УБИС-ийг Ц.Раднаагийн удирдлагад жүжигчнээр дүүргэжээ. 1967-1985 онд УДЭТ-т жүжигчнээр ажиллаж байв.

    2. Ёндонжамцын Батсүх жүжигчин, найруулагч (1944.05.01) 70 насны ой

    Улаанбаатар хотод төрсөн.1959-1963 онд УБИС-ийн кино драмын ангид суралцсан.1963 оноос УДЭТ-т жүжигчин, туслах найруулагчаар 30 гаруй жил ажиллажээ.

    3. Дагвадоржийн Мэндбаяр (1944)  70 насны ой

     Ховд аймгийн Манхан суманд төрсөн. 1963 оноос УДЭТ-т жүжигчнээр өнөөг хүртэл ажиллаж байгаа. Театрт ажиллахын зэрэгцээ КУДС-д жүжигчний ур чадварын багшаар ажилладаг. 1981 онд МУГЖ, 2005 онд Ардын жүжигчин цол хүртсэн.

    4. МУГЖ Дашийн Цээнямбуу (1944-1996) 70 насны ой 

    Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд төрсөн.1975-1987 онд УДЭТ-т жүжигчин, 1987-1991 онд УХТ-ын дарга, 1993-1996 онд Соёлын Төв Өргөөний орлогч даргаар ажиллаж байсан.

    5. Батсүхийн Зориг жүжигчин, найруулагч, урлаг судлаач (1944-2003) 70 насны ой

    Дундговь аймгийн Дэрэн суманд төрсөн.1963-1967 онд УДЭТ-т жүжигчнээр ажилласан. 1994-2001 онд УДЭТ-ын даргыан алба хашиж, 2001 онд дэд профессор цол хүртжээ. 2001 онд ОХУ-ын Буриадын УГЗ цол хүртсэн.

    6. Ичинхорлоогийн Батжаргал-жүжигчин (1924)  90 насны ой

    Улаанбаатар хотод  1924 онд төрсөн.  Жүжигчин.1940-1941 онд ХБДС, 1960-1964 онд МУИС-ийн утга зохиолын ангид тус тус суралцжээ. 1941-1959 онд УХДТ-т жүжигчин, 1959-1960 онд Пионерын ордонд жүжгийн багш, 1964-1968 онд ҮДБЭЧ-д утга зохиолын эрхлэгч, 1968-1983 онд УДЭТ-т жүжигчнээр ажиллаж байв.

     7. Загдын Долгорсүрэн-жүжигчин (1924) 90 насны ой 

    Улаанбаатар хотод төрсөн. 1944 оноос УТТ-д жүжигчнээр ажиллаж байгаад 1961 онд Барилгачдын соёлын ордонд жүжигчин, туслах найруулагчаар ажилласан. СТА цолтой.

    8.  Навааны Дугарсанжаа жүжигчин, найруулагч (1924-2004)  90 насны ой

    Төв аймгийн Лүн сумын нутагт төрсөн.1943-1951 онд УДЭТ-т жүжигчнээр ажиллаж байгаад 1974 онд МУГЖ цол хүртсэн.

    9. Дамбын Дамдинсүрэн-жүжигчин (1914-1996) 100 насны ой

    Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуунд төрсөн.1930 оноос Сүхбаатарын нэрэмжит клубт, 1983 оноос Цэргийн театрт, 1943 оноос УТТ-д ажиллажээ.1951 онд MУГЖ, 1966 онд Ардын жүжигчин цол хүртсэн юм.

    10.Долгорын Дэндэв Утга зохиолын ажилтан (1914) 100 насны ой

    Архангай аймгийн Hашаат суманд төрсөн.1963-1976 онд УДЭТ-ын утга зохиолын, 1976-1982 онд МУАХ–д архивийн эрхлэгчээр ажиллаж байв. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одонгоор шагнагдаж байжээ.

                                                                                         Г.Золзаяа

     

     

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй