ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Э.Цэрэндолгор чаргатай нохой хөллөж, тундрын нутгаар аялна

    “Tseren Tours” компанийн захирал Э.Цэрэндолгор Олон улсын нохой чаргаар ганцаарчлан аялах уралдаанд оролцохоор болжээ. Тэрбээр хэд хоногийн өмнө “Та бүхэн намайг дэмжвэл зориглоод шийдлээ. Одоогоор Пакистаны оролцогч хамгийн их саналтай яваа. Гэхдээ би шантрахгүй ээ,  миний зорилго 20 мянган хүний дэмжлэг авах” хэмээн цахим хуудастаа бичсэн байв.

    Түүний оролцохоор шийдсэн “Fjallraven polar” олон улсын чаргаар ганцаарчлан аялах уралдаан нь ирэх жилийн дөрөвдүгээр сард тундрын бүс нутгаар 300 км зам туулах саад бэрхшээл ихтэй амаргүй уралдаан юм.

    Тодруулбал, Норвегийн Signaldalen гэх газраас Швед хүртэл  330 км зам нохой чаргаар туулж зорьсон газраа хүрэх аж. Уралдаанд Швед, Норвеги, Финлянд, Дани, Герман, Их Британи, АНУ, Унгар, бусад орон гэсэн төрлөөр олон орны тамирчид эр зориг, тэсвэр хатуужил, авхаалж самбаагаараа өрсөлдөнө. Улс бүрээс бүртгүүлсэн хүмүүсээс хэн олон санал авсан нь уралдаанд оролцох боломжтой. Э.Цэрэндолгорын хувьд “бусад орон” гэсэн ангилалд оролцох гэнэ.

    Тус ангилалд одоогоор 5270 хүний саналтай авсан Пакистаны иргэн тэргүүлж яваа. Манай оролцогч дэмжигчдээсээ олон санал авч чадвал уг уралдаанд оролцох боломжтой болох юм.

    Тэрбээр аяллын талаар сонирхсон хүмүүст “Аялал уралдааны  төлбөр, хувцас хэрэглэлийг  зохион байгуулагчид хариуцна. Майхнаа босгох, хоолоо хийх зэргийг би өөрөө хийнэ. Нохой чаргатай аяллыг оролцогч зургаан нохойтой ганцаарчлан гүйцэтгэнэ. Үүгээр өвлийн аялал хэрхэн хийдгийг судлах сайхан боломж юм” хэмээн  өгүүлжээ. Тэмцээнд оролцогчдын саналыг “Fjallraven Polar” өөрийн цахим хуудсаар фэйсбүүк хэрэглэгчдээр дамжуулж авч байгаа. Хэрэв түүнийг уралдаанд оролцуулж,  дэмжихийг хүсэж байгаа бол саналаа өгөөрэй.

                                                                                                               Г.Золзаяа
     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй