ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    МУГЖ И.Одончимэгийн санаачилсан “Улаанчулуут”-ын сургууль нээлтээ хийлээ

    “Зүрх бүхний төлөө” зорилтот хөтөлбөрийн шилдэг оролцогч гавьяат жүжигчин И.Одончимэгийн санаачилсан Улаанчулуутын хогийн цэг дээрх хүүхдүүдэд боловсрол олгох зорилготой дунд сургууль албан ёсоор нээлтээ хийлээ. Гурван ээлжээр хичээллэх боломжтой тус сургуульд одоогоор 50-аад хүүхэд суралцахаар бүртгүүлээд байгаа ажээ. Дөрвөн талт төмөр хашаа бүхий 2.2 га газар, нам даралтын зуухаар халдаг 55 мкв сургалтын байр, сурагчдыг гэр сургуулийн хооронд зөөх микроавтобус, 50 хүүхдийн ном, бичгийн хэрэгсэл, зургаан сарын хэрэгцээний хоол хүнс, нүүрс түлээ, зурагт, принтер, хичээлийн самбар зэрэг бүх зардал нийлж 80 сая төгрөг болсныг Мобиком корпораци санхүүжүүлжээ. Дашрамд дурадахад Улаанчулуутын сургуулийн 50 сурагчдад “Сандэй” худалдааны төвд хүүхдийн хувцасны худалдаа эрхэлдэг залуу 200 ширхэг сурагчийн форм бэлэглэсэн байна. Мөн иргэн Баярмагнай сурагчдын хүнсэнд зориулж 50 кг гурил, хонины гулууз мах бэлэглэсэн аж.

    Мөн түүнчилэн ирэх 2015 онд тус сургуулийн хажууд “Нарны хүүхдүүд”  гэх нэртэй 125 хүүхдийн хүчин  чадалтай цэцэрлэг болон халуун усны газрыг барьж ашиглалтад оруулахаар "Харилцааны хөгжил" төрийн бус байгууллагаас зорьж ажиллаж байгаа ажээ. Үүнд  И.Одончимэг дэмжиж оролцохоо илэрэхийлээд байгаа аж. Түүний энэ сайхан үйлсэд иргэн бүр хандив өргөж оролцох боломжтой юм. Сайн үйлс дэлгэрэх болтугай.

    Сурагчдыг гэр сургуулийн хооронд зөөх микроавтобус

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй