ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Бодит амьдралаас ”ургасан” хүний эрхийн бэсрэг жүжгүүд тоглоно

    НҮБ-аас жил бүр тэмдэглэдэг Авлигын эсрэг олон улсын өдөр, Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан УДЭТ-т хүний эрхийн сэдэв хөндсөн бэсрэг жүжгүүд толилуулахаар зэхэж буй. “Том ах”, “Хожимдоогүй”, “Сочи”, “Эцсийн шийдвэр” жүжгийг авлига, ашиг сонирхлын зөрчил, хүний наймааны асуудал, сэтгүүлч, төрийн албан тушаалтан, мөрдөн байцаагчийн жишээн дээр үндэслэн бичжээ.

    Бэсрэг жүжгүүдийг театрын үзвэрийн нэг төрөл болох тавилттай уншлага хэлбэрээр тоглох гэнэ. Тавилттай уншлага (staged reading) гэдэг нь аливаа жүжгийн зохиолд зориулан тайз засахгүй, тусгай хувцас өмсөхгүй, харин зөвхөн  гэрэл, хөгжим ашиглан жүжиглэлтэд анхаардаг театрын үзвэрийн нэг хэлбэр юм. 

     “ТОМ АХ”  жүжгийн  зохиолч: Т.Бум-Эрдэнэ, П.Одгэрэл, Д.Амарсайхан, Б.Сайнбилэг


                                     Найруулагч: СТА Э.Ёндоншарав

    Хүний нандин чанар ухаарал сэхээрлийн учиг дээр оршихыг харуулсан уг жүжгийн

    Дүрүүдэд: МУГЖ Б.Жаргалсайхан, М.Мөнхчимэг, СТА Ц.Баясгалан, Б.Золжаргал, Г.Алтангэрэл, Б.Одгэрэл,  СТА Б.Нармандах, Г.Номуун, Г.Дөлгөөн-Аюуш нар тоглох аж. Энэ жүжгийг бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн байна.

     “СОЧИ” жүжгийн  зохиолч: С.Энхцэцэг, Б.Хишигсайхан, Б.Батзориг  

                                      Найруулагч: УГЗ Ч.Найдандорж

     Хүний ашиг сонирхлын зөрчил  хаана хүргэдгийг харуулах уг жүжигт  Ардын жүжигчин  С. Сарантуяа, СТА Д.Баттөмөр, СТА М.Тогтохжаргал, Б.Шинэбаяр, Г.Дөлгөөн-Аюуш, СТА А.Алтантөр, СТА Г.Отгонцэцэг нар тоглоно.

    “ХОЖИМДООГҮЙ”  жүжгийн зохиолч: Б.Батзориг, С.Сумъяа, М.Сүхбаатар.

                                               Найруулагч Ч.Түвшин 

    Хүн  хэн байх нь хамаагүй, зорилго сэтгэл нэгдэж чадвал хэзээ ч хожимдохгүйг харуулахыг зорьсон энэ жүжгийн дүрүүдийг МУГЖ Ж.Оюундарь, Л.Дэмидбаатар СТА С.Болдэрдэнэ, Б.Эрдэнэбилэг, залуу  жүжигчин Б.Золжаргал, М.Мөнхчимэг, Б.Баяржавхлан, нар тоглох нь.

      “ЭЦСИЙН ШИЙДВЭР” зохиолын зохиолч: Б.Онон, Б.Хишигсайхан.

                          Найруулагч: Төрийн Соёрхолт Н.Наранбаатар 

     Шударга хөдөлмөрөөрөө сайхан амьдрах боломжтой бол хэн ч төрсөн нутгаа орхихгүйг өгүүлэх уг жижигт  СТА Б.Баярмаа, Б.Одгэрэл, Б.Одончимэг, Г.Амгаланбаатар, Б.Болормаа, Э.Тодгэрэл, А.Чингүн нар тогложээ. Энэ бүтээлд хүний эрх, эрх чөлөө, хүний эрх тэгш хөдөлмөрлөх эрхийг хөндсөн байна. УДЭТ-ын уран бүтээлчид эдгээр жүжгийг 13:00 цагт үзэгчдэд  толилуулна. Тасалбарын үнэ 6000 төгрөг аж.

                                                                                                         Г.Золзаяа

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй