Холливудын дур булаам эр, Таймс сэтгүүлийн хоёр удаагийн хамгийн хүсэмжит эрээр тодорсон Жүжигчин Жорж Клүүни өнгөрөгч 9 дүгээр сарын 29-нд хуримаа хийв.
Өнгөрөгч 5 дугаар сард болсон Каннын шагнал гардуулах ёслолын үеэр зурагчин залуу жүжигчин Америка Феррерагийн даашинзны хормойн доогуур зураг авах гэж оролдож байгаад цагдаа нарт баривчлагдсан үйл явдал нэг хэсэгтээ л шуугиан дагуулсан юм.
Дуучин Рианнагийн America awards дээр өмссөн бие нэвт гэрэлтдэг сваровски шигтгээтэй үнэт даашинз маш их шуугиан, шүүмжийг нэгэн зэрэг дагуулсан билээ.
Дуучин Жастин Бибер Панамад амарч байхдаа дэггүйтэж унаж явсан дөрвөн дугуйт мотоциклоосоо үсэрсэн нь олны дургуйцлийг төрүүлсэн юм.
Дуучин Руззель Брэндийг хүмүүс Есүс Христтэй адилхан хэмээн маш их шуугьсан.
Shia LaBeouf Грэммийн шагнал гардуулах ёслол дээр би алдартай биш гэсэн цаасан уут толгойдоо углаж иржээ.
Маддона Грэмийн шагнал гардуулах ёслол дээр урьд хэний ч хийж байгаагүй содон стилтэй хүрэлцэн ирсэн нь шүдээ алтадсан явдал байлаа.
Дуучин Рита Ора бүжигчин залуугийн өгзөгийн базав.
Энэ бол яахын аргагүй 2014 оны хамгийн шилдэг селфигээр тодорсон зураг юм. Оскарын шагнал гардуулах ёслол дээр.
Найруулагч David O. Russell Оскараас шилдэг кино зохиолын шагнал хүртсэн даруйдаа яаран гүйж гарсан явдал нь олныг маш их гайхашруулж байв.
MTV music awards-ын үеэр Beyonce-г дуулж байхад нь түүний нөхөр охиноо тэврэн гарч ирэх агшинд сэтгэл нь хөдөлсөндөө уйлж байх агшин.
Энэ жилийн кино наадмуудаас хамгийн их шагнал хүртэж, хайртай хүнээ олсон Женнифер Лауренс холливудын хамгийн одтой эмэгтэйгээр шалгарч, маш их дуулиан шуугианыг дагуулсаар байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт