ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Нүдний ханиад ихэсч байна

    Сүүлийн өдрүүдэд нүдний ханиад хэмээх вирусээр дамжин халдварладаг өвчнөөр хүмүүс нэлээд өвчлөх  болжээ. Нүдний ханиад буюу аденовирусийн халдвар нь нүдний харааг муутгах аюултай өвчин бөгөөд нүдний эмнэлгүүдэд өдөрт 2-3 хүн дээрхи өвчний улмаас хандаж байна. Энэ өвчин нь нүд торох, загатнах, их хэмжээгээр улайх зэрэг шинж тэмдгээр илэрдэг бөгөөд хэрэв ийм шинж тэмдэг илэрвэл яаралтай мэргэжлийн эмчид хандаж эмчлүүлэх шаардлагатай бөгөөд дур мэдэн эмчилгээ хийж болохгүй . Учир нь дээрхи өвчин даамжирвал нүдэнд цагаа унаж нүдний хараа муудах цаашлаад хараагүй болох аюултай аж.

    Уг өвчин агаар дуслын замаар болон ахуйн байдлаар халдварладаг бөгөөд нүүр гарын алчуур, гарын саван, бохир гар, аяга таваг зэрэг бүхий л ахуйн байдлаар халдварладаг байна.

    Нүдний ханиад нь нэг хүнээс нөгөөд дамжин халдварлахдаа шинж чанараа өөрчилчихдөг учраас нэг хүнд таарсан эм, тос нөгөө халдвар авсан хүнд таардаггүй. Тиймээс нүдний ханиад хүрсэн тохиолдолд эмийн сангаас дур мэдэн эм авч өвчнөө хүндрүүлэлгүйгээр хөнгөн үед нь зохих эмчилгээг нь хийлгэхийг мэргэжлийн эмч санууллаа.

     Б.Хаш

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй