ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    2014 оны дэлхийн шилдэг гэрэл зураг /Цуврал-2/

    Газын зурвас дахь Израиль Палестины дайн энэ онд маш ширүүн өрнөсөн билээ. Энэхүү дайн, хоёр талын харилцан галт дайралтаас болж 4000 гаруй гэмгүй иргэд амь үрэгдсэнээс тал хувь нь насанд хүрээгүй хүүхдүүд байсан нь хамгийн их гашуудал төрүүлж байсан юм. Тэгвэл өнгөрөгч наймдугаар сард хоёр тал 51 өдрийн турш харилцан гал зогсоох шийдвэрт хүрсний маргааш нь айдас түгшүүргүй 51 хоног амьдрах болсондоо баярласан Палестинчууд баярын жагсаал хийсэн юм. Тус жасаалын үеэр чин сэтгэлээсээ баярлан хашигирах хоёр хүү. Гэрэл зургийг Suhaib Salem. 

    Непалын Ачам тосгонд Ачаппи хэмээх нэгэн хачирхалтай заншил байдаг. Тэд сарын тэмдэг нь ирсэн эмэгтэй хүнийг бузартсан гэж үзэн нийгмийн бүх үйл ажиллагаанд оролцох, сүмийн хажуугаар явах түүнчлэн гол, худгийн ойролцоо явах эрхийг хасдаг гэнэ. Тэр ч бүү хэл энэ үедээ орон гэртээ ч орох эрхгүй болдог аж. Ийнхүү өрөвдөлтэй охид зураг дээрх шиг умгар шавар оромжинд хэдэн өдрийг гуниглан өнгөрөөдөг бөгөөд даараад гал асаах юм бол шавьжинд бариулах эсвэл араатны халдлагад өртдөг учраас тэвчээр заан 4-7 хоног эндээ амьдардаг. Гэрэл зургийг: Navesh Chitrakar

    Бразилийн Рио Де Жанеро хотын орон гэргүй хүмүүсийн амьдардаг гудамжинд Бразилийн томоохон цахилгаан холбооны компани салбараа нээх болсонтой холбогдуулан тэднийг орон гэрээс нь нүүлгэн шилжүүлэх хэрэг гарах үед гудамжныхан үүнийг эсэргүүцэн тэмцэж эхэлжээ. Зураг авах үед гудамжинд 1000 гаруй хуяг дуулгатай цагдаа нар цуглан орон гэргүйчүүд рүү хайр найргүй нулимс асгаруулагч цацан, бороохойдож байсан бөгөөд ямар ч хувцас хамгаалах хэрэгсэлгүй ядуус хамгийн өрөвдөлтэй байсан аж. Учир нь тэдэнд иргэний харъяалал, бичиг баримт, даатгал мөнгө аль нь ч байхгүй. Гэрэл зургийг: Бразилийн STRINGER сэтгүүл. 

    Израиль Палестины гал зогсоох шийдвэрт хүрсэн өдөр тосгон тэр аяараа нуранги болж сүйдсэн ч тайван амгалан гудамжаар зорчин гэрэл асааж гал түлэх Палестинчууд. Гэрэл зургийг: Mohammed Salem. 

    Израиль эмэгтэй сүмд очиж мөргөл хийх замдаа Палестинчуудын сүм байдаг нарийн гудмаар заавал дайрах хэрэгтэй байдаг аж. Энэ нарийн гудманд хоёр улсын эмэгтэйчүүд нэгнийгээ доромжлон муу муухайгаар хэлэх нь элбэг бөгөөд Израиль бүсгүйг доромжилсон Палестин эмэгтэйг доромжлон дохио үзүүлж байгаа гэрэл зургийг Finbarr O'Reilly авч чаджээ. Энэ бол тэдний хувьд хамгийн дээд доромжлолыг илтгэх дохио зангаа нь юм байна. 

    2014 оны дөрөвдүгээр сард Украин дахь Оросын талыг баримтлагчид Украины далбаа барьж явсан хөгшин эр рүү гэнэт халдаж, бэйсболын цохиур, төмөр хашлага зэргээр зодож байгаа нь. Гэрэл зургийг: Marko Djurica. 

    Канадын төв спортын ордонд сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг үзэн суух сүмийн хоёр гэлэнмаа. 

    Нигерийн Абужа хотноо өнгөрөгч дөрөвдүгээр сард автобус дэлбэлсэн халдлага гарч 71 хүний амь насанд хүрсэн билээ. Тус халдлага болох үеэр залуу хосын хурим тохиож байсан бөгөөд амьдралынхаа хамгийн сайхан өдөр машинтайгаа дэлбэрэлтэд өртөхийг нүдээрээ харсан хосын ах дүүсийн шаналан. Гэрэл зургийг: Afolabi Sotunde

    Хайр хаа сайгүй оршдог гэж нэрлэсэн энхүү зураг интернет ертөнцөд тавигдсан өдрөөсөө эхлэн маш олон шэйр авч, дэлхий даяар шуугиан тарьсан юм. Египетийн ерөнхийлөгч Николас Мадурогийн боловсролын системд хийсэн шинэ бодлогыг эсэргүүцэж буй оюутны хувьсгалын үеэр хоёр биенээ хайрлан үнсэх хосууд. Энэ үед цагдаа нар оюутнуудын эсрэг нулимс асгаруулагч хий цацаж, үймээн хаа сайгүй дэгдэж байсан юм. Гэрэл зургийг: Christian Veron. 

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй