ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Монголын шигшээ баг 2015 онд Хятад, Лаос, Сингапуртай тоглох нь

    Азийн Хөлбөмбөгийн Холбооны (AFC) Залуучуудын AFC U-23 Championship 2016 (хуучнаар AFC U-22 Championship) тэмцээний сугалаа Малайз улсын нийслэл Куала Лумпур хотод АХБХ-ны төв байр болох AFC House-д болжээ. 41 орны залуучуудын шигшээ баг 10 хэсэгт хуваагдаж тоглоно.Монголын U-23 шигшээ баг Group J-д Хятад, Лаос, Сингапур улсын шигшээтэй оноолт таарч, ирэх жилийн гуравдугаар сарын 27-31-нд тоглох аж. Тоглолт өмнөд хөршид зохион байгуулагдах гэнэ.

    AFC U-23 Championship 2016 тэмцээнийг Катар улс нэгдүгээр сард зохион байгуулах бөгөөд урьдчилсан шатны тоглолтуудаас 15 баг эрх олж авах юм.

    Урьдчилах шатны тоглолт 2015 оны гуравдугаар сарын 23-31-нд зохиогдоно. Нийт 10 хэсгийг толгойлсон багууд шууд тоглолтод оролцох эрхээ авах бол хэсгийн II байр эзэлсэн шилдэг таван баг мөн шилдгүүдийн дунд тоглох эрх авах аж. “AFC U-23 Championship 2016” тэмцээн нь Олимпын урьдчилсан шатны тоглолт байх юм. Шилдэг гурван шигшээ баг ирэх онд Бразилд болох олимпийн наадамд Азийг төлөөлж оролцоно.
    Groups for the AFC U-23 Championship 2016 Qualifiers
    Group A

    Iraq, Oman, Bahrain, Lebanon, Maldives
    Group B
    Jordan, Kuwait, Kyrgyzstan, Pakistan, Turkmenistan
    Group C
    Saudi Arabia, Iran, Nepal, Palestine, Afghanistan.
    Group D
    UAE, Yemen, Tajikistan, Sri Lanka
    Group E
    Syria, Uzbekistan, India Bangladesh
    Group F
    Australia, Myanmar, Hong Kong, Chinese Taipei
    Group G
    DPR Korea, Thailand, Cambodia, Philippines
    Group H
    Korea Republic, Indonesia, Timor-Leste, Brunei Darussalam
    Group I
    Japan, Malaysia, Vietnam, Macau
    Group J
    China, Laos, Singapore, Mongolia

                                                                                                        Г.Золзаяа

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй