ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хорлоо эмээ залуусын хайр, халамжинд бөмбөрч байна

    "Монгол тусгал-Залуусын нэгдэл" ТББ-ын залуучууд Хорлоо эмээг сувилалд хэвтэн эмчлүүлэх өдрүүдэд эргэж очжээ.

     Залуус эмээг сувилалд хэвтэж байх өдрүүдэд эргэж очсон нь

    Тэрбээр тэднийг ирсэнд их баярлан хамтдаа хооллох зуураа "Сайхан сэтгэлтэй хүүхдүүдийнхээ ачаар эмээ нь жаргалтай байна. Би бага залуугаасаа хүнд нэг ч болов тус хүргэх юмсан, надад илүү зүйл байвал дутуу нэгэнд нь өгөх юмсан гэж байнга бодож явдаг байлаа. Түүний минь шан энэ юм болов уу гэж бодож сууна. Эмээ нь өглөө бүр эрт босож, та нарыгаа төрийн сүлдэндээ даатган залбирч байгаа. Та бүхний ажил үйлс, амьдрал үргэлж дэвжин дээшилж байх болтугай.Намайг асарч, эмчилгээ сайн хийж байгаа "Энх саран" сувиллын хамт олонд бас баярлалаа” хэмээн талархсанаа илэрхийлсэн байна. 

               Хорлоо эмээ сувилалд хэвтсэний өмнө болоод дараах байдал

                                 Түүний салхилж, алхах дуртай газар

     Тэрбээр "Эрх саран" сувилалд хэвтэн эмчлүүлж байх хоногуудад эмчилгээний талаар өдрийн тэмдэглэл хөтөлжээ

    Тэрбээр эрт босож, дасгалаа хийн, үдийн цайгаа уусны дараа өдрийн тэмдэглэл хөтөлж, сувиллын ойролцоох газраар алхах дуртай гэнэ. Залуус түүнд өдрийн тэмдэглэл бичих тэмдэглэлийн дэвтэр, үзэг бэлэглэжээ.

                                                                                                            Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй