ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Их Британи дахь монголчууд үндэснийхээ бөхөөр барилдана

    Монгол Улсаас Их Британи улсад суугаа ЭСЯ, тус улс дахь Монголчуудын холбоотой хамтран нутаг нэгтнүүдийнхээ дунд ”Нутгаа дуурсгана” үндэсний бөхийн бооцоот барилдаан анх удаа зохион байгуулжээ.

    Барилдаанд Булган аймгийн Тэшиг сумын харьяат, аймгийн арслан Я.Оюун-Эрдэнэ түрүүлж, Төв аймгийн Лүн сумын харьяат, сумын заан Н.Отгонбаяр үзүүрлэсэн байна.

    Их шөвөгт Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат залуу бөх Б.Хадбаатар, Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат залуу бөх С.Сайханхангай нар үлджээ. Зохион байгуулагчид үндэсний бөхийн барилдааныг уламжлал болгон улирал тутамд явуулж байхаар болжээ.  Элчин сайд Н.Тулга барилдааныг нээж үг хэлж, шалгарсан бөхчүүдэд шагнал гардуулсан аж.

                                                                                                              Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй