ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дэлхий-Өнөөдөр

    Фергусон хотод цагдаагийн офицетрт таван удаа буудуулан нас барсан Майк хүүгийн асуудлаас болж ард иргэдийн тэмцэл үргэлжилсээр байна. Хэрэв цагдаагийн ажилтанд ял оноохгүй бол тэд өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдсэн байна. 

    Австри улсад сүүлийн 30 жил тохиогоогүй цочир хүйтэн болж хот бүхэлдээ мөсөнд хучигдаад байна. 

    Йемений нийслэл санаа хотод оршин суудаг Ираны онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдын яаманд дэлбэрэлт боллоо. Азаар хүний амь эрсдээгүй байна. 

    Мексик хотод сураггүй болсон сурагчдын эсэргүүцэл үргэлжилсээр байна. Жагсагчид хотын төв гудамжыг бүхэлд нь улаан даавуугаар хучин эсэргүүцлээ илэрхийлсээр байгаа юм. 

    Австралийн крикетийн эцэг гэгддэг алдарт тамирчин Филип Хюжис-ийн оршуулгын ёслол өнөөдөр боллоо. 

    НАТО-ийн гишүүн орнуудын сайд нарын ээлжит хуралдаан Бельгийн нийслэл Брюселль хотноо болж байна. 

    Африкийн дүрвэгчид Италийн хил дээр багахан хэмжээний эсэргүүцэл зарлаад амжжээ. Тэдний албадан буцаавал бид үхэх болно хэмээн сүрдүүлсэн байна. 

    Европын сансрын хөлөг сүүлт одон дээр бууснаас цөөхөн хоногийн дараа Япон улс сансрын автомат станцыг амжилттай хөөргөлөө.

    АНУ-ын агаарын хүчний онгоцууд энэ долоо хоногийн эхнээс эхлээд Исламын улс хэт даврагч бүлэглэлийн дайчдын байршилд Сирид 14, Иракд 11 цохилт агаараас өгсөн байна.

    Америкийн 17 мужийн захиргаа Ерөнхийлөгч Барак Обама хэдэн сая хууль бус цагаачдыг эх орондоо үлдээхээр захирамж гаргасан нь хууль бус хэмээн үзэж, түүнийг шүүхэд өгөхөөр болжээ

    Египетэд долоон хүн шувууны H5N1 ханиадаар амиа алдав

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй