Өнгөрсөн хичээлийн жилийн сүүлчээр нийслэлийн зарим дүүргийн цэцэрлэгийн хүүхдүүд ангиараа бөөстөж энэ тухай мэдээлэл хэвлэлийн хуудсаар олонтаа гарсан. Тэгвэл энэ жил хүүхдүүдээ хүлээж аваад удаагүй атал цэцэрлэгийн хүүхдүүд бөөстөж эхэлжээ. Тодруулбал, нийслэлийн 162 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдээс бөөс гарсан байна.
Багш, эцэг эх нь анзаараагүйгээс тус цэцэрлэгийн ахлах ангийн нэлээн хэдэн хүүхэд бөөстөж улмаар гэр бүлийнхэндээ халдаажээ. Нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн аавын хэлснээр хүүхдийнх ангийн багш нь зөвхөн танай хүүхэд л бөөстсөн, өөр хүүхдээс бөөс гараагүй гэж хэлсэн ч яг ийм үгийг өөр эцэг эхчүүдэд хэлсэн байжээ. Мөн ариутгал хийж байна гэж 2 ч удаа хүүхдүүдээ эрт тараасан байна.
Бөмбөгөр худалдааны төв дээр нарийн шүүртэй сам зардаг хүмүүс” Цэцэрлэгт бөөс их байх шиг байна. Хүмүүс сам их асууж худалдаж авч байна гэж хэлснээс үзвэл зөвхөн 162 ч бус нийслэлийн бусад цэцэрлэгт ч ийм асуудал үүсээд буй бололтой.
Нийслэлийн 162 дугаар цэцэрлэг нь улмын тэргүүнйи гэх тодотготой бөгөөд шилдэг цэцэрлэгжүүлэлттэй цэцэрлэгээр шалгарч байсан юм.
Б.Хаш
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт